“Цаасан хотууд” киноны нээлтийн ажиллагаа

“Энэ бол цаасан хот, цаасан байшингууд ба цаасан хүмүүс”

Шуугиан тариад байгаа Жейк Шрейерийн “Цаасан хотууд” кино нээлтээ хийлээ

Олны танил бүсгүй Кара Делевинь сүүлийн хэдэн сарын турш хэвлэлийн "баатар" болоод байна. Загварын ертөнцөөс гарч байгаа, мөн шинэ авьяасаа харуулсан зэрэг олон мэдээ ээлж дараалан гарсаар.  Энэ дотроос түүний тоглосон шинэ кино нь нэлээд шуугиан дэгдээгээд байна. Жон Грины өсвөр насныханд зориулсан уран зохиолоос сэдэвлэсэн "Цаасан хотууд" кино  нь өндөр амжилт үзүүлэх магадлалтай байна.

Уг киноны зохиолд Кара хөрш айлын залуудаа сонирхолтой аялал зохиож өгнө. Хэрэв энэхүү аяллын хүндхэн даалгавруудыг хөрш залуу Нат Вулф давж чадвал түүний шагнал нь бүсгүй өөрөө очих гэнэ. 

Кара Делевинь

Жейк Шрейер, Жон Грин, Кара Делевинь ба Нат Вулф

Кимберли ба Карли Клосс, Жон Грин, Кара Делевинь ба Нат Вулф

 

 

Ө.Тодгэрэл

2015-07-22, 21:47

  • Зураг: