Каннын кино наадмын хаалт: Ума Турман, Фан Бинбин, Диана Крюгер болон бусад

Улаан хивсний ёслол

Каннын кино наадам 70 дах удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Кино наадмын гол шагналууд болох "Palme d'Or" буюу "Алтан дал мод" өргөмжлөлийг шведийн найруулагч Рубен Остландын бүтээл The Square, 70 жилийн ойн тусгай шагналыг жүжигчин Николь Кидман, мөн "Шилдэг найруулагч"-ийг The Beguiled киногоороо София Коппола нар тус тус хүртсэн билээ. Түүнчлэн "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг Хоакин Финикс гардан авч, "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр Диана Крюгер тодорсон байгаа. Харин кино наадмын хаалтын ёслол дээр Жессика Честейн, Фан Бинбин, Ума Турман, Кристиан Лубутен болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.

Buro.Mongolia

2017-05-29, 17:00