Coachella 2023 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд

Нэгдүгээр хэсэг

Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох 22 дахь удаагийн Coachella фестиваль уламжлалт ёсоор Калифорни мужийн Индио хотын Empire Polo Club-т зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадам дөрөвдүгээр сарын 14-16, 21-23 хооронд буюу амралтын өдрүүдээр дараалан болж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн адилаар фестивалийг YouTube платформоор шууд дамжуулж байгаа билээ. Эхний долоо хоногийн байдлаар Латин Америк реппер Bad Bunny, Өмнөд Солонгосын охидын хамтлаг BLACKPINK, DJ Calvin Harris, рок хамтлаг Blink 182 нараас гадна дуучин Билли Айлиш, John Legend, The Weeknd, Post Malone, Элли Гулдинг нар фестивалийн тайзан дээр гарч ирж гэнэтийн бэлэг барилаа.

Оролцогч уран бүтээлчдээс гадна Coachella-г улам сонирхолтой болгодог бас нэгэн зүйл бол яахын аргагүй наадмыг зорин ирдэг алдартнууд. Одоогоор загвар өмсөгч Кендалл Женнер, Алессандра Амбросио, Ирина Шейк, Хейли Бибер, реппэр Tyga, Кайли Женнер, Жейден Смит, Мэдисон Бийр, Шон Мендес, Камила Кабелло болон бусад эрхмүүд наадамд хүрэлцэн ирээд байна.

Кендалл Женнер
Кайли Женнер
Хейли Бибер
Алессандра Амбросио
Ирина Шейк
Эмма Чамберлен
Жейден Смит
Bad Bunny
Becky G
Жозефин Скривер болон Жасмин Тоокс 
Шанина Шейк
Парис Жейксон
Суки Ватерхаус
Камила Морроне
Лори Харви
Сара Сампайо
Тейана Тейлор
Эмма Робертс
Шэй Митчелл

Buro.Mongolia

2023-04-17, 17:07