Дэвид Бекхэм болон бусад зочид Лондон дахь Mr Porter-ын оройн зоогийн үеэр

Лив Тайлер, Гай Ричи, Ноэль Галлахер болон бусад

Уржигдар Лондон хотод Mr Porter бутик Kent & Curwen брэндийн шинэ цуглуулгад зориулсан оройн зоогны хаалттай үдэшлэг зохион байгуулсан байна

Саяхан Лос-Анжелес хотоос ирсэн Дэвид Бекхэм энэ үдшийн гол зочин байлаа. Mr Porter бутикийн Kent & Curwen брэндийн шинэ цуглуулгад зориулсан үдэшлэгийн бусад зочдын дунд найруулагч Гай Ричи, алдарт Oasis хамтлагийн үүсгэн байгуулагч Ноэль Галлахер, хөл бөмбөгийн агент Дэйв Гарднер өөрийн хайрт бүсгүй Лив Тайлерын хамт хүрэлцэн ирсэн байна.

Ноэль Галлахер & Дэвид Бекхэм
Лив Тайлер
Уилл Поултер
Гай Ричи & Дэвид Бекхэм

Buro.Mongolia

2016-11-18, 10:00

  • Зураг: