Канье Уэст Лос-Анжелес хотод үзэсгэлэн гаргажээ

“I made that bed famous”

Канье Уэст ба Тейлор Свифт нарын зөрчилдөөнийг эхлүүлсэн “Famous” клипний шуугиан намжаад удаагүй. Гэвч Канье Уэст энэ тухай дахин нэг сануулахаар шийджээ

Лос-Анжелес хотын "Blum and Poe" галерейд Канье Уэстын "Famous by Kanye West" нэртэй хаалттай үзэсгэлэнгийн нээлт болсон байна. Уг үзэсгэлэнг нээх санааг түүний эхнэр Ким Кардашьян гаргажээ. "Famous by Kanye West" үзэсгэлэнгийн цорын ганц үзмэр нь нөгөөх "Famous" клипэнд гардаг лааны тосоор хийсэн алдартнууд байсан юм. Жорж Буш, Дональд Трамп, Анна Винтур, Крис Браун, Рианна, Эмбер Роуз, Кейтлин Женнер, Тейлор Свифт, Ким, Канье болон бусад алдартай хүмүүсийн лааны тосон бие тусгай механизмын тусламжтайгаар яг л жинхнээсээ амьсгалж байгаа мэт харагддаг. Тэгвэл үүнийг хүмүүс клипнээс биш дэргэдээс нь үзэх боломжтой боллоо.

Канье үзэсгэлэнгийн нээлтэнд өөрийн биеэр ирээгүй ч зочидтой тусгай дэлгэцийн тусламжтай харилцаж байжээ.

Ким Кардашьян & Кендалл Женнер

Buro.Mongolia

2016-08-29, 11:00

  • Зураг: