Каннын кино наадам 2018: Улаан хивсэн дээрх шилдэг төрхүүд

Уулга алдам гоёмсог даашинзууд

Каннын кино наадам нээлтээ хийснээс хойш долоо дах өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд кино наадмын дэлгэцнээ "Sink Or Swim (Le Grand Bain)" , "Girls Of The Sun", "Cold War" зэрэг бүтээлүүд нээлтээ хийн, улаан хивсний ёслол, үдэшлэгүүд зохион байгуулагдсан байгаа.

71 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Каннын кино наадам тавдугаар сарын 8-19 хооронд нийт 11 өдөр зохион байгуулагдана. Энэхүү кино ертөнцийн хүндэт наадам дээрээс бид алдартнуудын хамгийн үзэсгэлэнтэй төрхүүдийг нэг дор харж чаддаг билээ. Ингээд бид наадмын хүрээнд өнөөг хүртэл зохион байгуулагдсан ёслолууд дээрх шилдэг төрхүүдийг тоймлон хүргэж байна.

Buro.Mongolia

2018-05-14, 13:41