Лю Вэнь, Синди Кроуфорд нар Парист болсон Chanel-ийн загварын шоунд

Моника Беллуччи, Мирослава Дума болон бусад

Өчигдөр буюу Парисын загварын долоо хоногийн сүүлчийн өдөр Chanel загварын ордон хавар-зуны шинэ цуглуулгаа танилцуулсан байна. Энэ удаад тус брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельд үзэгчдийг хүрхрээ, хадан хавцалтай халуун орны ширэнгэн ойд авчирлаа.

Шинэ цуглуулгад нэвт гэрэлтсэн хуванцар материалаар хийсэн урт түрийтэй гутал, малгай, нөмрөг, мөн твид материалтай сонгодог хослолуудыг танилцуулсан байгаа.

Chanel-ийн шинэ цуглуулгыг үзэхийн зэрэгцээ дизайнер Карл Лагерфельдэд баяр хүргэхээр Мирослава Дума, Кьяра Ферраньи, Клеманс Поэзи, Дерек Бласберг, Патрик Демаршелье, Элен фон Унверт, Кортни Кардашьян нар загварын шоунд хүрэлцэн иржээ. Мөн супер модель Синди Кроуфорд өөрийн охин, загвар өмсөгч Кайя Герберийг дэмжихээр ирсэн харагдлаа. Кайя энэ удаад Chanel-ийн загварын шоуг нээж, тайзнаа алхсан юм.

 

 

Buro.Mongolia

2017-10-04, 10:00

  • Зураг: