Met Gala 2017: Арга хэмжээний дараах үдэшлэг

After party

Өчигдөр Нью-Йорк хотын Метрополитен музейд Met Gala 2017 үдэшлэг сүр дуулиантайгаар зохион байгуулагдлаа. Гэхдээ үндсэн арга хэмжээ дуусмагц жинхэнэ үдэшлэг эхэлсэн юм. Met Gala 2017 ёслол өндөрлөсний дараа хэд, хэдэн "after party" зохион байгуулагдсан бөгөөд алдартнууд улаан хивсний гоёлоо үдэшлэгийн хувцсаар сольж, цагийг үргэлжлүүлэн зугаатай өнгөрүүлжээ. 

Алдартнуудын зохион байгуулсан олон үдэшлэг дундаас дуучин Кэти Перригийн санаачилсан Standard Hotel зочид буудлын "Boom Boom Room" клуб дахь үдэшлэг хамгийн нижгэр болж өнгөрлөө. DJ Миа Мореттигийн хамтаар зохион байгуулсан уг үдэшлэгт Женнифер Лопес, Жон Леженд, Крисси Тейген, Олсены ихрүүд, Эдди Редмэйн, Жеймс Корден, Дакота Жонсон, Бри Ларсон, Адриана Лима, Зендея, Лили Коллинс болон бусад одууд хүрэлцэн ирсэн байна.

Кэти Перригийн үдэшлэг явагдаж байх үед Нью-Йорк хотын "1 Oak" клубд дуучин Рианна бас нэгэн үдэшлэг зохиож, Фаррелл Уильямс, Мадонна, Александр Ванг, Кендалл Женнер, Белла Хадид болон бусад алдартнуудыг цуглуулжээ.

Г.Тэмүүлэн

2017-05-03, 12:00

  • Зураг: