Нью-Йорк-д болсон Dolce & Gabbana-ийн унтлагын хувцастай үдэшлэг

Pуjama Party

Dolce & Gabbana ээлжит унтлагын хувцастай үдэшлэгээ Нью-Йорк хотноо зохион байгууллаа

Дольче, Габбана нарт унтлагын хувцастай үдэшлэг их таалагдсан бололтой. Тэд ээлжит үдэшлэгээ зохион байгууллаа. Pуjama Party-ны уур амьсгал илүү чөлөөтэй байж мөн зочид нь одоо моодонд ороод байгаа унтлагын хослолтой очдог билээ.

Dolce & Gabbana энэ удаагийн үдэшлэгээ Нью-Йорк хотын тавдугаар өргөн чөлөөнд байрлах өөрсдийн бутикдээ зохион байгуулсан байна. Үдэшлэгийн зочдоос дурдвал Грекийн гүнж Мария-Олимпия, Миа Моретти, Андреа Дьякони нар байсан бол харин Харли Виера-Ньютон үдэшлэгийн хөгжмийг хариуцан DJ хийжээ.

Андреа Дьякони, Доменико Дольче & Жинта Лапина
Жессика Йоффе
Мария-Олимпия & Питер Брант Жуниор
Лаура Лав
Харли Виера-Ньютон
Миа Моретти
Доменико Дольче & Софи Остер
Ар Жей Кинг

Б.Амина

2016-03-17, 11:00

  • Зураг: