SAG 2020: Улаан хивсний шилдэг төрхүүд

Женнифер Лопес, Женнифер Энистон, "Stranger Things" цувралын жүжигчид

Яг одоо Лос-Анжелес хотод кино ба телевизийн салбарын шилдэг жүжигчдийг шалгаруулдаг SAG Awards буюу Screen Actor Guild Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Жүжигчдийн амжилт бүтээлийг үнэлдэг энэхүү хүндэт шагналын эздийг ямар нэгэн шүүгчдийн хороо бус харин 160,000 гаруй мэргэжил нэгт хамтран ажиллагсад нь тодруулдгаараа онцлогтой. Энэ жил 26 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа уг ёслол нь Оскарын наадамтай адил хөтлөгчгүй зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү арга хэмжээг тохиолдуулан Лос-Анжелес хотын Shrine Auditorium-д кино ба телевизийн салбарын хамгийн алдартай одод хуран цугларч, улаан хивсэн дээр нүд гялбам төрхүүдээрээ гайхшруулж байна. Тухайлбал тэдний дундаас Женнифер Лопес, Женнифер Энистон, Скарлетт Йоханссон, Милли Бобби Браун нарын гоёл хамгийн ихээр анхаарал татаж байлаа.

Buro.Mongolia

2020-01-20, 10:00