София Копполагийн бүтээсэн “La Traviata” жүжгийн нээлт

Моника Беллучи, Ким Кардашьян, Валентино Гаравани болон бусад

София Коппола найруулан тавьж буй “La Traviata” дуурьт Valentino брэнд тусгайлан зориулсан хувцас урлажээ. Энэхүү жүжгийн нээлт уржигдар Ром хотын Teatro dell’Opera-д болсон бөгөөд ирсэн зочдыг хамтдаа харцгаая

Александр Дюмагийн хүү зохиосон, "The Lady of the Camellias" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "La Traviata" жүжгийн София Копполагийн хувилбар өнгөрсөн ням гарагт нээлтээ хийжээ. Харин энэхүү дуурийн жүжгийн тасалбар баасан гарагаас эхлэн худалдаанд гарсан ба Ром хотын оршин суугчид Teatro dell'Opera теарт нэг сая евро давсан орлого оруулсан байна. Уран бүтээлчдийн багт Коппола болон Valentino гэсэн нэрнүүд нэг дор байхаар ингэх нь арга ч үгүй биз. Энэхүү жүжгийг бүтээхэд София Копполагаас гадна Валентино Гаравани, Жанкарло Жаметти, Мария Грация Кьюри, Пьерпаоло Пиччоли нар оролцжээ. Харин "La Traviata" жүжгийг үзэхээр Ким Кардашьян болон Канье Уэст нар хүрэлцэн ирсэн байна.

Уэстын гэр бүлийнхээс гадна, уг жүжгийн нээлтийн улаан хивсэн дээр Кира Найтли, Моника Беллуччи, Люк Эванс, Оливия Палермо, Орнелла Мути зэрэг одууд зочилжээ.

София Коппола

Кира Найтли
Моника Беллуччи

Ким Кардашьян & Канье Уэст
Мария Грация Кьюри, Пьерпаоло Пиччоли & Франка Соццани

Buro.Mongolia

2016-05-24, 08:00

  • Зураг: