Супер моделиуд Нью-Йорк дахь W Hotel зочид буудлын нээлтэн дээр

Шанель Иман, Жоан Смоллс, Нина Агдал болон бусад

Уржигдар орой супер моделиуд болон Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд Нью-Йорк хотод болсон W Hotel зочид буудлын нээлтийн үдэшлэгт очжээ

Бүх загвар өмсөгчид халуун орны далайн эрэг дээр амардаггүй. Тэдний зарим нэг нь наймдугаар сард ч гэсэн ажлаа хийхээ мартдаггүй юм. Учир нь загвар өмсөгчдийн мэргэжлийн үүрэгт үдэшлэг, арга хэмжээнд заавал очих ёстой хуваарь байдаг. Тэгвэл уржигдар орой Нью-Йорк хотод зохиогдсон W Hotel-ийн нээлтэнд Жоан Смоллс, Шанель Иман, Шанина Шейк болон Леонардо ДиКаприогийн дурлалт бүсгүй Нина Агдал нар ажил, амралтаа хослуулж ирсэн харагдлаа.

Жоан Смоллс
Нина Агдал & Шанина Шейк
Шанель Иман
Лей Лезарк

Buro.Mongolia

2016-08-19, 10:00

  • Зураг: