The Fashion Awards 2019: Улаан хивс

Рианна, Эмилия Кларк, Эльза Хоск болон арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бусад зочдыг харцгаая

Хэдхэн цагийн өмнө Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд дэлхийн загвар, урлаг соёлын хамгийн алдартай төлөөлөгчид цугларч, Их Британийн Загварын Зөвлөлөөс зохион байгуулдаг The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолд оролцлоо. Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг уг ёслолын гол шагнал болох "Оны шилдэг брэнд"-ийг Италийн тансаг зэрэглэлийн Bottega Veneta загварын ордон хүртсэн бол тус ордны дизайнер Дэниел Ли "Оны шилдэг дизайнер", " Эмэгтэй хувцасны шилдэг дизайнер" зэрэг хэд, хэдэн шагналын эзэн болсон байна.

Загварын ертөнцийн гол арга хэмжээнүүдийн нэг болох The Fashion Awards ёслолд алдарт дизайнерууд, нэрт загвар өмсөгчид гээд загварын салбарынхнаас гадна дуучин Рианна, жүжигчин Эмилия Кларк, рэппер A$AP Rocky зэрэг урлаг соёлын ертөнцийн алдартнууд хүрэлцэн ирсэн харагдлаа.

Buro.Mongolia

2019-12-03, 10:42