Tom Ford хавар-зун 2018 загварын шоуны зочид

Ким Кардашьян, Синди Кроуфорд, Сиара болон бусад

2017 оны есдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн загварын долоо хоногийг дизайнер Том Форд хавар-зун 2018 улирлын шинэ цуглуулгаараа нээлээ. Tom Ford загварын ордон энэхүү шинэ цуглуулгаа танилцуулах зорилгоор зочдыг Парк-авенью дахь XIX зууны барилгад урин цуглуулжээ.

Шинэ цуглуулга нь дизайнер Том Фордын АНУ-д эргэн ирсэн даруйдаа гаргаж буй анхны цуглуулга (тэрээр сүүлийн зургаан жилийн турш Их Британид амьдарч байсан юм) нь болж байна. Загварын шоунд Ким Кардашьян, Жулианна Мур, Сиара, Поппи Делевинь болон бусад олон алдартай зочид хүрэлцэн ирсэн харагдлаа.

Buro.Mongolia

2017-09-08, 11:00

  • Зураг: