Tony Awards 2017: Ялагчид ба зочид

71 дэх удаагийн ёслол

Хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотод театрын урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох 71 дэх удаагийн Tony Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн ёслолын хөтлөгчөөр ажилласан жүжигчин Кевин Спейси ялагчдын нэрсийг зарлахын зэрэгцээ нэр дэвшигчдийг хөгжилтэйгөөр дууриан үзүүлж, зочдыг огт уйдаасангүй.

Tony Awards шагнал гардуулах ёслолын "Шилдэг жүжиг" шагналыг Ж.Т.Рожерсын "Oslo" бүтээл хүртжээ. Энэхүү жүжиг нь 1993 онд Израйль, Палестин улсуудын хооронд хийгдсэн хэлэлцээрийн тухай өгүүлдэг юм. Харин "Шилдэг бродвей мюзикл" төрөлд "Dear Evan Hansen" жүжиг ялалт байгуулсан байна. "Dear Evan Hansen" мюзикл нийт зургаан шагнал хүртсэн бөгөөд жүжгийн гол дүрд тоглосон Бен Платт мюзиклийн төрөлд "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ээр тодорчээ.

Мөн энэ үдэш жүжигчин Бетт Миддлер "Hello, Dolly!" нэртэй мюзиклээр "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртээд байна. Ингээд энэхүү нэр хүндтэй арга хэмжээний улаан хивсэн дээр ямар алдартнууд  хүрэлцэн ирснийг харцгаая.

 

 

Г.Тэмүүлэн

2017-06-12, 15:00