Улаан хивс: Венецийн кино наадам дээрх хамгийн гайхалтай төрхүүд

2019 оны Венецийн кино наадам эхэллээ

Өнөөдөр Италийн Лидо арал дээр 2019 оны Венецийн кино наадам албан ёсоор эхэллээ. Дэлхийн хамгийн эртний кино наадамд тооцогддог энэхүү арга хэмжээ нь нийт 11 өдөр үргэлжлэх бөгөөд тус фестивалиар олон улсын кино наадмын улирал албан ёсоор эхэлсэнд тооцдог билээ.

Энэ жил 76 дах удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмын хөтөлбөрт Брэд Питтийн тоглосон "Ad Astra", Хоакин Фениксийн "Жокер", найруулагч Стивен Содербергийн "The Laundromat", Ноа Баумбахын бүтээсэн "Marriage Story" зэрэг энэ оны хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүд багтсан байгаа тул өрсөлдөөн ширүүн бас сонирхолтой болох нь гарцаагүй.

Венецийн 76 дах удаагийн кино наадмын нээлтийн ёслолд олон улсын алдартай жүжигчдээс гадна Эльза Хоск, Кэндис Свейнпол, Изабели Фонтана, София Ричи, Барбара Палвин, Spice Girls хамтлагийн дуучин Мел Би зэрэг дэлхийн супер одууд хүрэлцэн иржээ. Бид тус кино наадмын улаан хивсний ёслол дээр үзэгдсэн хамгийн гайхалтай төрхүүдийг нэг дор цуглууллаа.

Buro.Mongolia

2019-08-29, 10:00