UNICEF-ын Хэллоуинд зориулсан хандивын үдэшлэг

Одуудын шилдэг костюм

Уржигдар Лос-Анжелес хотноо жил бүр зохиогддог UNICEF сангийн Хэллоуинд зориулсан үдэшлэг болж өнгөрлөө. Ингээд ирсэн зочид юу өмссөнийг харж тэднээс санаа аваарай!

Хэдийгээр энэхүү үдэшлэг нь Льюис Кэрроллын "Алиса гайхалтай оронд" зохиолын сэдэвтэй байсан ч зарим алдартнууд дрэсс кодыг дагасангүй. Жишээ нь Их Британийн сэтгүүлч, UNICEF-ийн элч Жемима Хан хамгийн сүүлийн үеийн улс төрийн сэдэвтэй костюм өмсөн иржээ.

Сэтгүүлч бүсгүй Мелания Трампын костюм өмссөн байсан ба түүний араас Дональд Трампын хүүхэлдэй залгаастай байсан юм. Түүний энэхүү хувцаслалт Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Трампын бэлгийн дарамтын шуугианыг яах аргагүй илтгэж байлаа. Ханы гарт "Мишель Обамагийн Илтгэл" гэсэн бичиг байсан нь Мишель Обамагийн 2008 онд тавьж байсан илтгэлийг Мелания Трамп хуулбарласан хэргийг дахин нэг сөхөөд авсан юм. "Трампын төлөө саналаа өгөөрэй" гэсэн лоозон түүний дүр төрхийг гүйцээжээ.

UNICEF-ийн хандивын үдэшлэгт Жиллиан Андерсон, Беатрис гүнж, Амбер Ле Бон, Сабина Гетти болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ. Энэхүү хандивын арга хэмжээнээс цугларсан бүх мөнгийг UNICEF санд хандивлах бөгөөд тэд Сири улсын хүүхдүүдэд тусламж болон очих юм байна.

Жиллиан Андерсон
Беатриса Йоркская
Жемима Хан
Робби Уильямс
Сабина Гетти
Жеймс Несбитт
Эрин О'Коннор
Амбер Ле Бон

Buro.Mongolia

2016-10-15, 12:00

  • Зураг: