Венецийн кино наадам 2016: Нээлтийн ёслол

Улаан хивс

Хэдхэн цагийн өмнө Лидо арал дээр 73 дах удаагийн Венецийн кино наадмын нээлтийн ёслол болж өнгөрлөө. Улаан хивсэн дээрх алдартай зочдыг хамтдаа харцгаая

Италид наймдугаар сарын 24-нд болсон газар хөдлөлтийн улмаас улс даяараа гашуудал зарласан байгаа. Гэсэн ч Венецийн кино наадмын зохион байгуулагчид улаан хивсний ёслолыг цуцлаагүй юм. Харин газар хөдлөлтөнд өртөж амиа алдсан хүмүүсийг хүндэтгэх зорилгоор кино наадмын нээлтийн өдөр уламжлал ёсоор зохион байгуулагддаг гала оройн зоог ба далайн эрэг дээрх коктейль үдэшлэг цуцлагджээ. Энэхүү шийдвэрийг ч кино наадмын зочид ба оролцогчид дэмжсэн байна. Учир нь Венецийн кино наадмын гол хөтөлбөр болох кинонууд гарах хуваарь хэвээрээ үлдсэн юм.

Дахин сануулахад, нийт арав хоногийн турш Сэм Мендесээр ахлуулсан Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн хөтөлбөрийн үндсэн хэсэгт өрсөлдөх 20 бүтээлийг шүүх болно. Эдгээр кинонууд дунд Франсуа Озон, Эмир Кустурица, Терренс Малик, Кристофер Мюррей ба Андрей Кончаловскийн бүтээлүүд шагналын эзэн болох өндөр магадлалтай байна.

Бьянка Балти
Эмма Стоун

Барбара Палвин
Эмма Стоун
Жероми Айронс, Шинейд Кьюсак
Элеонора Каризи

 

Buro.Mongolia

2016-09-01, 12:00

  • Зураг: