Венецийн кино наадам 2018: Нээлтийн ёслол

75 дах удаагийн ёслол

Дэлхийн хамгийн эртний кино наадам Италийн Венец хотноо ёслол төгөлдөр эхэллээ. Италийн хамгийн романтик хот өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 8 хүртэл дэлхийн кино урлагийн төв болон хувирах болно. Ялангуяа Райан Гослингийн тоглосон, найруулагч Дэмьен Шазеллын "First Man", Тильда Суинтон гол дүрийг нь бүтээж, Лука Гуаданьино найруулсан "Suspiria" мөн Натали Портманы "Vox Lux" зэрэг супер одуудын бүрэлдэхүүнтэй бүтээлүүд хүн бүхний анхаарлыг татаж байна.

Венецийн кино наадмаас эхлэн кино наадмын улирал албан ёсоор эхэлсэнд тооцогддог бөгөөд ирээдүйн Оскарын шагналтнууд эндээс тодрох өндөр магадлалтай байдаг. Энэ жил 75 дах удаагийн Венецийн кино наадмын шүүгчдийн багийг найруулагч Гильермо Дель Торо ахална. Тэрбээр "Алтан арслан" шагналын төлөөх өрсөлдөөнийг Наоми Уоттс, Кристофер Вальц болон дэлхийн кино урлагийн нөлөө бүхий эрхмүүдтэй хамт шүүн явуулах болно.

Тус кино наадмын гол шагналууд тодрох хараахан болоогүй байгаа энэ үед улаан хивсний ёслолд анхаарлаа хандуулцгаая. Нээлтийн ёслолд Клэр Фой, Изабель Гулар, Райан Гослинг, Наоми Уоттс болон бусад одууд хүрэлцэн иржээ.

Buro.Mongolia

2018-08-30, 15:00

  • Зураг: