Жижи Хадид төрсөн өдрөө тохиолдуулан жийнсэн дресс кодтой үдэшлэг зохиолоо

Жижи Хадидын 24 насны төрсөн өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ?

Өчигдөр Нью-Йорк хотын "L'Avenue" ресторанд супер модель Жижи Хадид 24 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Тэрээр төрсөн өдрийн үдэшлэгээ вестерн сэдэвтэй, бүр тодруулбал "жийнс ба түрийтэй гутал" гэсэн дресс кодтойгоор зохион байгуулсан байна. Эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар модель бүсгүй үдэшлэгийнхээ санааг дуучин Бритни Спирс ба Жастин Тимберлейк нарын 2001 оны American Music Awards шагнал гардуулах ёслол дээрх домогт төрхөөс сэдэвлэсэн гэнэ.

Үдэшлэгт DJ Тай Сандерленд 1990-2000-аад оны хит дуунуудыг, тэр дундаа Бритни Спирс, Рианна, Келли Кларксон нарын уран бүтээлээс бүрдсэн хөгжмийн сэт тавьж, зочдыг бүрэн утгаар нь ретро уур амьсгалд автуулсан байна.

Төрсөн өдрийн баярт Хадидын гэр бүлийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ, дизайнер Марк Жейкобс нөхрийн хамт, Марта Хант, Хелена Кристенсен, Эшли Грэм, Оливия Калпо зэрэг топ моделиуд, жүжигчин Хейли Стайнфелд, дуучин Тейлор Свифт гэх зэрэг загвар өмсөгч бүсгүйн дотны хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Төрсөн өдрийн эзэн болон зочид хөлөөсөө толгой хүртлээ жийнсээр хувцаслаж эсвэл түрийтэй гутал өмссөн байсан бол зөвхөн Тейлор Свифт л дресс кодоо зөрчжээ. Магадгүй дуучин бүсгүй урилгаа анхааралтай хараагүй бололтой.

Buro.Mongolia

2019-04-24, 12:00