Ганц бие бүсгүйчүүдэд зориулсан Валентины баярын хөтөч

Валентины баярыг ганцаараа өнгөрүүлнэ гэж үү? Асуудалгүй

Гэгээн Валентины өдөр тохиосноор дурлалт хосуудын хайр дурлал ба аз жаргал дээд цэгтээ хүрэх болно. Тийм ээ, ганц бие байх сэтгэлийн шархыг тань хөндөж, бүр дээрээс нь "давс үрдэг" Гэгээн Валентины өдөр болох гэж байна! Гэхдээ та энэ жил аварга том хэмжээтэй чихмэл тоглоом, гялтганасан ил захидал авахгүй гэж санаа зовох хэрэггүй. Учир нь хоёрдугаар сарын 15-нд үүр цайх төдийд л бүх зүйл эргээд хэвэндээ орно гэдгийг санаарай. Харин одоо Валентины баярыг хэрхэн давж гарах тухай бидний бэлтгэсэн нийтлэлийг уншиж, төлөвлөгөөгөө гаргаарай.

1. Ажлынхаа ганц бие найзад цэцэг илгээгээрэй. Та үүнийг хийснээр өөрөө ч сайхан зүйл хийснээ мэдрээд зогсохгүй, найз тань таныг чин сэтгэлээсээ хайрлах болно.

2. Gym-д хичээллэх. Бид боксоор хичээллэхийг зөвлөж байна! Учир нь бокс нь эрүүл мэндэд тустай гэдгээс гадна, "аз жаргалын гормон" гэгддэг эндорфиныг ялгаруулдаг байна.

3. Өөрийгөө баярлуул! Ямар нэг шалтгаангүй гоо сайханд орж эсвэл үсээ засуулаарай.

4. Найз бүсгүйчүүдээ дуудаж, коктейль уухаар гадагшаа гарах хэрэгтэй. "Зүгээр л нэг" залуутай болзоонд явснаас найзуудтайгаа уулзах нь илүү их инээд болон Instagram-д нийтлэх сайхан зургуудыг танд баталгаатай өгөх болно.

5. Хөөстэй ваннд орох. Гайхалтай үнэртэй лаа асааж, өөртөө хундага оргилуун дарс бэлдээд, хөөстэй ваннд хэвтээрэй. Мөн ваннд орох зуураа яагаад нүүрэндээ маск тавьж болохгүй гэж?

6. Эрэгтэй найзтайгаа уулзаарай. Та өөрөө огтхон ч татагддаггүй, ганц бие эрэгтэй найзтайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Ингэснээр та яг одоо хэрэгтэй байгаа Валентины баярын сээтэгнэлээ олж авах болно.

7. Кино үдэш. Зөв хүмүүстэй, зөв киногоо сонгож үзэх нь гадуур цагийг өнгөрүүлснээс ч илүү зугаатай байх боломжтой. Жишээ нь "Thelma & Louise", "The First Wives Club", "Legally Blonde" зэрэг хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай киног сонгоорой.

8. Хямдарсан шоколад. Валентины өдөр эсвэл маргааш нь ихэвчлэн үнэтэй шоколаднууд хямдарсан байдаг тул та энэ давуу талыг ашиглаарай.

9. Эцэст нь Кэрри Брэдшоугийн хэлсэн "Хамгийн гайхалтай, хүч чадал сорьсон, чухал харилцаа бол таны өөрөө өөртэйгөө харилцах харилцаа юм" гэдэг үгийг санаарай.

Buro.Mongolia

2018-02-13, 18:00

  • Зураг: