Amazon дээр худалдан авалтаа селфигээр баталгаажуулна

Селфи

Amazon сайт дээр худалдан авалт хийхдээ аюулгүй байдлын үүднээс өөрийн зургаар баталгаажуулдаг болно

Amazon сайт худалдан авагч нарынхаа аюулгүй байдлыг хангахаар шинэ зүйл нэвтрүүлэх гэж байна. Саяхан тус компани худалдан авалтаа селфигээрээ баталгаажуулах технологийн эрх авахаар хүсэлт гаргажээ.

Хэрэглэгч худалдан авалт хийх үед дансны эзэмшигч мөн гэдгийг зургаар нь баталгаажуулах аж. Мөн зарим тохиолдолд нүдээ ирмэхийг шаардах юм байна. Amazon энэхүү технологио CAPTCHA тэмдэгтийн оронд ашиглахаар төлөвлөжээ. Ингэснээр хэрэглэгч жижигхэн тэмдэгт, үсэгнүүдийг таньж бичих гэж цаг алдах шаардлагагүй болно.

Зургаараа худалдан авалтаа баталгаажуулах технологийг Google мөн нэвтрүүлээд байгаа билээ.

 

Б.Амина

2016-03-16, 08:00

  • Зураг: