Амралтын өдрийн зураг: Интерьерт уусч байгаа Марк Цукербергийн нохой

Үл үзэгдэгч нохой

Та Цукербергийн унгар овчаркийг зурагнаас олж чадах уу?

Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нарын Beast нэртэй нохой сүүлийн үед интернетийн од болоод байгаа. Гэхдээ Beast-ийг зурагнаас олох үнэхээр амаргүй. Түүнийг шалны мод эсвэл цагаан хөвсгөр хивсэнцэртэй шууд л андуурна. Beast эзнээсээ ч дутахааргүй нэр алдартай бөгөөд Facebook хуудсандаа хоёр сая гаруй дагагчтай. Цукербергийн нохойны зурагнууд нийт 455,000 лайк цуглуулж, 10,000 удаа дахин нийтлэгдсэн байна. Тиймээс алдартай блогер байхын тулд зүгээр л цагаан, хөвсгөр, өхөөрдөм байхад хангалттай бололтой.

Buro.Mongolia

2016-05-08, 11:00

  • Зураг: