Apple-ын хөрш: Microsoft тавдугаар өргөн чөлөөнд дэлгүүрээ нээлээ

Брэндийн үзүүлэн

Microsoft компани анхны, хамгийн том дэлгүүрээ Манхэттены тавдугаар өргөн чөлөө 677-д нээлээ. Энд мөн хэдхэн алхмын цаана Apple-ын шилэн шоо хэлбэрийн дэлгүүр байдаг билээ

Tехнологийн агуу гүрнүүд улам ойртсоор. Apple-ын өнгөрсөн удаагийн танилцуулга дээр Microsoft-ын ажилтнууд сүүлийн үеийн "алимны" талаар хэдэн зүйл ярьсан бол одоо тэд Манхэттены гудамжинд хөршүүд боллоо. Microsoft тавдугаар өргөн чөлөөнд нэвт харагдах шилэн цонх бүхий хамгийн том дэлгүүрээ нээжээ.

Microsoft-ийн мэргэжилтнүүд энэхүү цэлгэр, гэгээтэй дэлгүүрт хүссэн хүн бүр ирж, сонирхсон хэрэгслээ туршиж үзэхэд зориулж нээсэн гэлээ. Туршиж үзэж болох хэрэгслүүд дотор компанийн шинэ нөүтбүк ч багтжээ. Харин дэлгүүрийн хоёрдугаар давхарт Xbox тоглох тусгай хэсэг гаргасан байна.

 

Б.Амина

2015-10-27, 17:00

  • Зураг: