Банш, лусын дагина, брокколи: Apple шинэ эможи гаргалаа

iOS 11.1 үйлдлийн систем дээр

Apple компани шинэчлэгдсэн iOS 11.1 үйлдлийн систем танилцууллаа. Тус компанийн албан ёсны вебсайт дээр тавигдсан мэдээллийн дагуу шинэ үйлдлийн систем нь аравдугаар сарын 9-14 хооронд хэрэглэгчдэд хүрэх гэнэ. Гэхдээ яг тодорхой хугацаа одоогоор заагдаагүй байгаа юм.

Хэрэглэгчид үйлдлийн системээ шинэчилснээр олон зуун цоо шинэ эможиг хэрэглэх боломжтой болно. Жишээ нь лусын дагина, вонтон банш, цус сорогч, вок гоймон, брокколи, үсээ алчуураар ороосон эмэгтэй, сонгодог тренч цув, шидтэн гэх зэрэг олон сонирхолтой эможи нэмэгджээ.

"Хүйсийн хамааралгүй баатрууд, янз бүрийн хувцас, хоол, амьтан, үлгэрийн баатрууд iPhone ба iPad дээр гарч ирнэ" гэж Apple мэдэгдсэн байна.

Түүнчлэн энэхүү цуврал эможи дунд дохионы хэлээр "би чамд хайртай" гэсэн тэмдгийг харуулсан гар багтаж байгаа аж.

Buro.Mongolia

2017-10-10, 10:00

  • Зураг: