Байгаль ба тав тухын огтлолцол: Zalaat Park Resort and Villas

Хэмнэл төгс амьдралын хүрээлэн

Улаанбаатар хотын наран мандах зүгт, Богд Хан уулын Залаатын ам хэмээх яруу тансаг байгальд Zalaat Park Resort and Villas төсөл сүндэрлэж байна. Цэнгэг агаар, өргөн уудам ногоон байгууламж, аюулгүй дэд бүтэц бүхий энэхүү төсөл нь байгальтай ойр, эрүүл тайван орчинд амьдрахыг хүссэн хэн бүхний хувьд төгс сонголт байх болно.


Зохион байгуулалт ба архитектур

Хотхон доторх төлөвлөлт нь онцгой шийдэлтэй бөгөөд вилла бүр харагдах орчныг хязгаарлахгүйгээр зохион байгуулагдсан, нийт талбайн 70 хувийг ногоон байгууламж эзэлжээ. Үүний 15га газарт 96,150м² ногоон орчин, 5,400м² талбайд дугуйн болон явган замыг төлөвлөсөн нь гэр бүл, хүүхдэд ээлтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчныг бүрдүүлжээ.

Zalaat Park Resort and Villas төсөл нь 259.28м²- 600.6 м² бүхий дөрвөн төрлийн зохион байгуулалттай нийт 93 хаусыг танилцуулж байна. Вилла тус бүр том цонхтойгоор төлөвлөгдсөн нь өдрийн турш байгалийн гэрэл тусаж, өрөө бүрийг гэрэлтүүлэхээр шийджээ. Мөн эдгээр вилла нь балкон, террастайгаар төлөвлөгдсөн нь оршин суугчдад цэвэр агаарт амарч, тухлах боломжийг нэмэгдүүлж, тав тух, сэтгэл ханамжийг дэмжсэн шийдэл болсон харагдлаа.

Мөн виллагийн дотоод зохион байгуулалт маш нарийн төлөвлөгдсөн бөгөөд өрөө тус бүрд нийцсэн онцгой шийдлүүдийг багтаасан. Тухайлбал гал тогооны хэсэгт халуун болон хүйтэн гал тогоо тус тус байрлуулж өгсөн ба гал тогооноос өөрийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж руу гарах боломжийг бүрдүүлж өгсөн. Зочны өрөөнд камин зуух байрлуулснаар дулаан, тав тухтай уур амьсгал бий болж, интерьерийн шийдлийг улам баяжуулж өгчээ.

Ногоон байгууламж болон хүүхдэд ээлтэй орчин

Хүүхдийн тоглоомын талбай нь хүүхдийн насны онцлогт тохируулан гурван төрлөөр байгуулагдсан бөгөөд оршин суугчид жилийн дөрвөн улиралд спорт комплексоор үйлчлүүлж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх боломжтой. Спорт комплекс нь олон төрлийн заал, фитнесс, йог, бүжиг, дэлгүүр, кофешоп зэрэг орчин үеийн үйлчилгээний цогцолбороос бүрджээ.

Насан туршийн хөрөнгө оруулалт

Энэхүү төсөл нь насан туршийн хөрөнгө оруулалт төдийгүй, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст эрүүл, тав тухтай орчныг санал болгож байна. Zalaat Park Resort and Villas нь хотын өндөрлөгөөс Улаанбаатар хотыг төдийгүй Туул голыг тольдон харах боломж олгох агаад өдөр тутмын амьдралын жижиг хором бүрээс аз жаргалыг мэдэрч, өөрийн хэв маягаар амьдрах боломжийг олгоно.


Zalaat Park Resort and Villas

Холбоо барих: info@zalaat.mn

Утас: 9700 9988, 8888 7921

Facebook: Zalaat Part

Instagram: @zalaatpark

Ц. Усанболор

2025-09-02, 09:10