Бюро өдөр тутам: Харли Куинны тухай “Gotham City Sirens” гэх кино гарна

2016 оны арванхоёрдугаар сарын 15

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -9 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв үсээ засуулбал өнгө зүс доройтно гэж дорнын зурхайд бичжээ.

 "Suicide Squad" киноны найруулагч Дэвид Эйер "Gotham City Sirens" гэдэг эмэгтэй хорон санаат баатруудтай кино хийх болсон гэж Variety сэтгүүл мэдээллэж байна. Энэхүү кино нь DC Comics-ын "Sirens" гэх комикс зохиолоос сэдэвлэж байгаа бөгөөд зохиолд Харли Куинн, Catwoman ба Poison Ivy нарын тухай гардаг. "Gotham City Sirens" кинонд жүжигчин Марго Робби Харли Куинны дүрээр эргэн ирэх бөгөөд гүйцэтгэх продюсероор нь давхар ажиллах болно.

 Өчигдөр ая зохиогч, жүжигчин Алан Тик 69 насандаа таалал төгссөнийг түүний хүү Робин Тикийн төлөөлөгч мэдэгджээ.

 Английн дуучин FKA Twigs өөрийн уран бүтээлийн онлайн архивыг өчигдөр танилцуулсан байна. Түүний энэхүү вебсайтад дуу, видео болон өмнө нь хэний ч харж байгаагүй төслүүд багтжээ.

Buro.Mongolia

2016-12-15, 08:00

  • Зураг: