Диана гүнжийн ховор гэрэл зургууд нийтлэгдлээ

Диана гүнж ямар хүүхэд байсан бэ?

Цахим ертөнцөд Диана гүнжийн маш ховор гэрэл зургууд нийтлэгдсэн байна. Диана гүнжийг огт өөр өнцгөөс харуулах эдгээр зургуудыг түүнийг гүнж болохоос өмнө авсан юм. Тодруулбал энэхүү гэрэл зургуудаас бид Диана Спенсерийн хүүхэд насыг олж харах боломжтой. Жишээ нь крокетын цохиур барьсан, усан санд болон Итченор дахь зуны амралтаараа хөгжилдөж байгаа энгийн нэгэн хүүхэд зургууд дээр дүрслэгдэн үлджээ.

Диана гүнжийн таалал төгссөний 20 жилийн ойд зориулж HBO телевиз "Diana, Our Mother: Her Life and Legacy" нэртэй баримтат кино гаргахаар зэхэж байгаа юм. HBO телевизийн энэхүү төсөлд хунтайж Уильям ба Харри нар өөрсдийн биеэр оролцсон гэдгээрээ онцлог болсон байгаа. Уг баримтат кинонд Уильям, Харри нар тэднийг хувь хүн болон төлөвшихөд ээж нь хэрхэн нөлөөлсөн тухай дэлгэрэнгүй ярьж өгөх юм.

Сонирхуулахад Виржил Абло Диана гүнжид зориулан хавар-зуны цуглуулга урлахаар төлөвлөж байгаа аж. Off/White брэндийн дизайнер энэ тухайгаа өөрийн Instagram хуудастаа нийтэлжээ.

Buro.Mongolia

2017-08-09, 18:00

  • Зураг: