Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэй хүн бүрт өгч болох 40 бэлгийн санаа

Мартын 8-н

Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Энэ өдөр амьдралд тань чухал байр суурийг эзэлдэг эмэгтэйчүүдээ баярлуулахаар төлөвлөсөн хүмүүст зориулаад ѳѳр ѳѳрийн онцлогтой эмэгтэйчүүдэд тохирох бэлгийн санааг нэг дор цуглууллаа.

Арьс арчилгаандаа анхаардаг хамгийн хөөрхөн бүсгүйчүүдэд

Shiseido "Ultimune" Power Infusing Concentrate

20-иос дээш бүх насны, бүх тѳрлийн арьсанд тохирдог энэхүү серум нь Shiseido брэндийн номер нэг борлуулалттай бүтээгдэхүүн юм. 20 жилийн судалгаанаас гаргаж авсан энэхүү серум нь арьсыг чангалж, чийгшүүлж, улаалт, батгажилтыг багасган, арьсыг залуу, ѳнгѳлѳг гэрэлтсэн болгож нѳхѳн тѳлжүүлнэ.

Shiseido брэндийн Vital Perfection багц

30-аас дээш насны эмэгтэйчүүдэд тѳгс бэлэг болох Shiseido брэндийн Vital Perfection багц нь арьсыг хѳгшрѳлтѳѳс сэргийлэн арьсыг чангалж, ѳргѳж, хамгаалж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Бид энэ багцаас Vital Perfection LiftDefine Radiance серум, Vital Perfection Uplifting and Firming нүдний тос, нарны хамгаалалттай ѳдрийн тос болох Vital Perfection Uplifting and Firming Day cream SPF 30, мѳн ѳѳрийн арьсанд тохируулан ѳндѳр үйлчилгээтэй шѳнийн тосыг эмэгтэйчүүддээ бэлэглэхийг санал болгож байна.

Shiseido Internal Power Resist

Сайхан арьстай байхын суурь нь арьс цэвэрлэгээнээс эхэлдэг. Extra Rich Cleansing Milk сүүн цэвэрлэгч нь бүх насны, хуурай болон эмзэг арьстай эмэгтэйчүүдэд зориулан бүтээгдсэн бол Clarifying Cleansing Foam нь бүх тѳрлийн арьстай хүмүүст зориулсан хѳѳсѳн цэвэрлэгч юм.


Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар

Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхар

Утас: 70128977

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.


Үнэртэй усны хорхойтнуудад

Үнэртэй ус хэрэглэдэггүй, үнэртэнд дүргүй эмэгтэй ховор. Хэрвээ та хайртай нэгэндээ үнэртэй ус бэлэглэх гэж байгаа бол тухайн эмэгтэйн онцлогт нь тохируулан үнэртэн сонгоход тус болох 10 ѳѳр тѳрлийн үнэртэй усыг санал болгож байна.

Boucheron

Boucheron-ы үнэртэй ус нь яг л тус брэндийн үнэт эдлэл мэт чамин тансаг, бишрэм гайхалтай. Түүний үнэр болон савалгаа нь дээд зэрэглэлийн бѳгѳѳд энэхүү үнэртэнг бид 35-аас дээш насны хээнцэр эмэгтэйчүүдэд санал болгож байна.

Montblanc Signature

2020 оны цоо шинэ үнэртэн болох Montblanc Signature-г онцолж байна. Montblanc брэндийн таних тэмдэг болсон бэхний савыг санагдуулам бортого нь үнэ цэнийг илтгэж байгаа бол савлагааны цагаан өнгөөрөө цэвэр үнэнч сэтгэлийг илэрхийлжээ. Ванилла үнэртэх энэхүү үнэртэнг бүтээлч эмэгтэйчүүдэд зориулсан юм.

Bvlgari Omnia цуглуулга

Bvlgari брэндийн Omnia цуглуулга 2003 оноос эхлэн дорно дахины эмэгтэйчүүдэд зориулагдсан гэдгээрээ бусдаас ялгардаг. Хүчирхэг эмэгтэйчүүд, залуу нас, гоо үзэсгэлэн, үүрд мөнхийг бэлгэдсэн савалгаа бүхий тансаг үнэртэн нь олон эмэгтэйчүүдийн хайрыг татаж ѳдѳр тутмын үнэртэн нь болсон билээ.

MontblancLady Emblem

Montblanc-ын алдарт Lady Emblem үнэртэн нь цэцэгсийн үнэрээс бүрдэнэ. Сэтгэл татам, эмэгтэйлэг, цэмцгэр хээнцэр эмэгтэйчүүдэд тохиромжтой.

Narciso Rodriguez For Her

Цэцэгс, жимсний үнэртэй, удаан тогтоцтой, эмэгтэй хүний эрхэмсэг оршихуйн төгс илэрхийлэл болсон АНУ-ын загвар зохион бүтээгч Narciso Rodriguez брэндийн For Her коллекци.

Dolce&Gabbana Dolce коллекци

Италийн алдарт Dolce&Gabbana брэндийн Dolce коллекци нь залуу охид бүсгүйчүүдэд зориулсан хаврын болон зуны улиралд хамгийн тохиромжтой цэцэгсийн үнэртэй, эмэгтэйлэг зѳѳлѳн үнэртэн.

Coach

Coach брэндийн үнэртэн нь Нью-Йорк хотын тѳвийг санагдуулам адал явдал, эрч хүчтэй энергиэр дүүрэн, ѳнгѳлѳг үнэртэн бѳгѳѳд үнэр нь оргилуун бѳѳрѳлзгѳнѳ, турк сарнайг санагдуулна.

Issey Miyake L'eau d'Issey

1992 оноос эхлэн олон эмэгтэйчүүдийн хайрыг татаж байгаа Японы алдарт загвар зохион бүтээгч Issey Miyake-гийн L'eau d'Issey бол классик үнэртэн. Олон тѳрлийн зѳѳлѳн ягаан цэцэгс болох лотус, усан ягаан сарнай, усан пиони, лили, башир цэцэгс болон хаврын улирлын ой модноос үнэртэх хуш мод, зандан мод зэрэг сэргэг үнэрээс бүрдсэн хавар цагийн сэргэг, шинэхэн үнэртэн юм.

Versace Bright Crystal

Versace брэндийн Bright Crystal үнэртэнг маш олон эмэгтэйчүүд түрхэж ѳссѳн байдаг. Зарим нь одоо ч түрхдэг хэвээр бѳгѳѳд маш зѳѳлѳн, хэт хурц биш цэцэгсийн анхилуун үнэрээрээ ялгардаг. Хавар, зун, намрын улирал болон өдрийн цагаар түрхэхэд хамгийн тохиромжтой.

Chopard

Дэлхийн шилдэг үнэт эдлэлийн брэндүүдийн нэг Chopard-ийг мэдэхгүй эмэгтэй ховор. Брэндийн гаргадаг үнэртнүүд ч мѳн үнэртэй усны зах зээлд тансаг зэрэглэлийнх байдгаараа онцлог. Тэд үнэртэнгээ дэлхий дахинд байдаг хамгийн сайхан гэгдэх, бэлэг тэмдэг болсон диваажин мэт цэцэрлэгт газруудаас сэдэвлэн бүтээдэг байна. Энэхүү үнэртэн нь 30-аас дээш насны эрхэмсэг эмэгтэйчүүдэд тохиромжтой.


Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар

Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхар

Утас: 70128977

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.


Make-up lovers

Revlon-ы гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь парабеныг найрлагадаа оруулдаггүй давуу талтай (Парабен нь хүний биеийн гормоны хэвийн үйл ажиллагаанд нѳлѳѳлдѳг хор нѳлѳѳтѳй юм). Бүх насныханд тохиромжтой, хѳнгѳн бүтэцтэй Revlon-ы бүтээгдэхүүнүүд нь нүүр будалтаас аз жаргал мэдэрдэг эмэгтэйчүүдэд таалагдах нь гарцаагүй.

Revlon Candid нүүр будалтын коллекци

Revlon Candid нүүр будалтын коллекци нь арьсыг гадны бохирдол, цэнхэр гэрлийн туяа, агаарын бохирдлоос хамгаалдаг бөгөөд тэр дотроо хагас матт бүтэцтэй, өө дарагчтай, натурал харагдуулах крем болон нарийн ширхэгтэй нунтаг пудр нь онцлох бүтээгдэхүүнүүд билээ.

Revlon x WW84 коллекци

Нүүр будалтын бүтээгдэхүүнүүдэд дуртай, Wonder Woman киноны фенүүдэд хамгийн гоё бэлэг болно. Revlon-той хамтран гаргасан WW84 коллекци нь шинэ бүтээгдэхүүнүүд болон хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнүүдээс бүрдэх бѳгѳѳд савалгаа нь алдарт W логотойгоороо онцлог. Уруулын будаг нь л гэхэд уруулыг хуурайшуулахгүй, анхилуун ванилла болон манго жимсний үнэртэй, хагас матт бүтэцтэй, 16 цагийн тогтоцтой байна.


Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхар

Утас: 70128977

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.


Үнэт эдлэлд дурладаг бүсгүйчүүдэд

Cонгодог хэв маягийг контемпорари дизайнтай хослуулсан сувдан гоёл санал болгодог MISAKI брэнд нь Мартын 8-ны баярыг тохиолдуулан бүх бүтээгдэхүүндээ 20-30% хямдрал зарласан байна. Сувд нь ихэвчлэн уламжлалт, хээнцэр хэв маягтай уялддаг ч Misaki-гийн үнэт эдлэлүүдээс хуучинсаг өнгө аяс огтхон ч мэдрэгддэггүй. Сувдан гоёл зөвхөн арга хэмжээ, баярт үйл явдалд зориулагдсан гэх ойлголтыг мартаж, ямар ч загварын хувцастай зохицож, амь оруулдаг гэдэгт итгээрэй.


Хаяг: Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхар

Утас: 70128977

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.


Ажил хэрэгч бүсгүйчүүдэд

Montblanc брэнд нь ажил хэрэгч бүсгүйчүүдийн хэрэглээ болсон дуртай брэнд нь байдаг. Тэдэнд Montblanc брэндээс сонгосон бэлэг хамгийн нандин байх нь гарцаагүй.

Минимал хэв загвартай цагаан алтны оруулга бүхий энэхүү тосон бал нь эмэгтэйлэг ажил хэрэгч бүсгүйд хамгийн зохимжтой, тансаг бэлэг болно.

Арьсан хавтастай дэвтэр нь бүх л эмэгтэйчүүдэд хамгийн гоё бэлэг байх болно.

Montblanc Meisterstück Le Petit Classique Roller baller бал нь хар хѳх ѳнгийн тэнгэрийг санагдуулах төдийгүй дээд хэсгийн хээ болон ѳнгѳ нь алдарт "Le Petit Prince" классик номоос сэдэвлэн бүтээгджээ. Мѳрѳѳдѳмтгий, уран зохиолд хайртай эмэгтэйчүүдэд хамгийн мэдрэмжтэй бэлэг болно.

Montblanc гар цүнх нь бичиг баримт, бал, бэлэн мѳнгѳ хийхэд тохиромжтой аяллаар их явдаг эмэгтэйчүүдэд маш тохиромжтой бэлэг.

Мөн л аялах дуртай эмэгтэйчүүдэд маш их хэрэгцээтэй байх, аяллын стилийг нь улам бүр хээнцэр болгох Montblanc паспортын гэр.

Том түрийвч барьдаг, бэлэн мѳнгѳ биедээ авч явдаг бүх эмэгтэйчүүдэд тохиромжтой сайн чанарын түрийвч.


Хаяг: Сентрал Тауэр, 2 давхар

Утас: 11-320062

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.


Загварлаг эмэгтэйчүүдэд

Хувцас загварт дургүй, сайхан хувцсанд татагддаггүй эмэгтэй гэж үгүй. Эмэгтэйчүүд үргэлж шинийг эрэлхийлж, хувцаслалтаа улирал бүр шинэчилж байдаг. Хавар ирсэн энэ ѳдрүүдэд эмэгтэйчүүддээ даашинз, нимгэн цамц, футболка, классик цагаан кет бэлэглэвэл тэд баярлах нь мэдээж.

Хаврын хамгийн trendy иж бүрэн хувцсаа Sisley брэндээс


Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Утас: 70008977

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.


Lacoste брэндийн бэлэг тэмдэг болсон POLO T-Shirt

Lacoste брэндийн цэвэр арьсан түрийвч

Lacoste брэндийн минимал загвартай кет


Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар

Утас: 77056677

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.


Buro.Mongolia

2021-03-05, 09:37