Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ

Google компани өчигдөр буюу зургаадугаар сарын 17-нд анхны жижиглэнгийн дэлгүүрээ Нью-Йорк хотын Челси дүүрэгт нээсэн байна. Тэгвэл саяхан цахим ертөнцөөр дэлгүүрийн дотоод заслыг харуулсан хэд хэдэн зураг цацагджээ.

Энэхүү төслийн дизайныг “Reddymade” компани гаргасан байна. Зохион бүтээгчид нь дэлгүүрийн өрөө бүрт Pixel, Nest төхөөрөмжүүдийг суулгасан бөгөөд Google Maps, YouTube, Stadia зэрэг тавцангуудыг ашиглаж болохоор бодож бүтээжээ. Бас нэгэн онцлог нь дэлгүүрийг байгаль орчинд ээлтэй материалаар тохижуулсан байна. Тухайлбал, тавилгыг үйсэн болон тусгай захиалгаар хийгдсэн модоор бүтээж, хивсийг дахин боловсруулсан материалаар хийсэн юм. Ийнхүү тус дэлгүүр нь байгаль орчны барилгын стандартын системийн хамгийн өндөр зэрэглэлийн гэрчилгээ болох “LEED Platinum”-г хүртсэн билээ.

LEED Platinum гэрчилгээ
Гаднаас харагдах бүтээгдэхүүнүүд
Дэлгүүрийн цонх

Дэлгүүрийн төв хаалганы ойролцоо “Google Imagination Space” нэртэй тав гаруй метр өндөртэй шилэн хийц байрлаж байна. Худалдан авагчид дотор нь ороод интерактив дэлгэцтэй танилцаж, тохируулах боломжтой. Мөн энэхүү шилэн дотор орчуулгын үйлчилгээ авах боломжтой тул та өөрийн яриаг 24 улс орны хэлээр зэрэг сонсож болох юм.

Google Imagination Space
Дэлгүүрийн зөвлөхүүдтэй ярилцах болон бүтээгдэхүүнтэй танилцах хэсэг
Nest гэрт зориулагдсан 35 бүтээгдэхүүн
Nest төхөөрөмжүүдийг харуулах зочны өрөө
Stadia сервисын тоглоомын өрөө
Pixel ухаалаг гар утасны камерын туршилтын өрөө
Арга хэмжээ болон хичээлийн өрөө

Google дэлгүүр нь тус компанийн нийт 11,000 гаруй ажилчны амьдардаг Челси дүүрэг орчим дахь хотын кампусын нэг хэсэг болох юм.

Buro.Mongolia

2021-06-17, 16:55