IKEA Plykea нэртэй өрсөлдөгчтэй болжээ

Старт-ап бизнес

Шведийн IKEA компани Plykea нэртэй шинэхэн старт-ап өрсөлдөгчтэй боллоо. Тус компани IKEA брэндийн гал тогооны тавилгуудад төгс тохирсон хаалга болон тавиурыг хус модоор хийдэг байна.

Plykea компанийг Vitsoe тавилгын үйлдвэрийн захирал асан дизайнер Адам Вергетт, Тим Дьякон нар үүсгэн байгуулжээ. Тэдний гол зорилго нь хуучин гал тогооны тавилгын хаалга, тавиурыг боломжийн үнээр сольж шинэчлэх юм. Учир нь IKEA брэнд гал тогооны тавилга эвдэрсэн тохиолдолд солих нэмэлт хаалга эсвэл тавиурыг тусад нь үйлдвэрлэдэггүй аж.

Buro.Mongolia

2017-05-15, 11:00

  • Зураг: