Instagram зургийн цомогтой болно

Нэг удаад 10 хүртэлх зураг нийтэлж болно

Тун удахгүй Instagram олон нийтийн сүлжээний хэрэглэгчид нэг нийтлэлдээ 10 хүртэлх зураг ба видео оруулах боломжтой болно. Энэхүү нийтлэл нь яг л мини альбом шиг харагдах юм. Цомогт орсон зургуудыг бүгдийг нь нэг янзаар эсвэл тус бүрчлэн өөр, өөр фильтрээр засах боломжтой.

"Тун удахгүй ашиглалтанд орох энэ шинэ үйлдэл нь биднийг хэзээ ч дуусашгүй амралт, хүүхэд, хуримын зургуудаас аварна гэж найдаж байна" гэж The Verge вебсайт бичжээ.

Одоогоор энэхүү шинэ үйлдлийг Instagram-ын бета хувилбар дээр туршиж байна. Тэгэхдээ яг хэдийд Instagram-ын хэрэглэгчдэд тус үйлдэл нээлттэй болох нь тодорхойгүй байгаа юм.

Buro.Mongolia

2017-02-03, 12:00

  • Зураг: