Кензо Такада гэр ахуйн эд зүйлсийн цуглуулга гаргана

Даавуу ба керамик эдлэл

Kenzo брэндийн үүсгэн байгуулагч Кензо Такада францын Roche Bobois брэндтэй хамтран гэр ахуйн цуглуулга гаргахаар болжээ. Дизайнер энэхүү цуглуулгад зориулж буйдан ба дэрний даавууны дизайн, керамик эдлэлийн хээний загварыг гаргах болно.

"Би Roche Bobois брэнд болон тэдний алдарт Mah Jong буйданг маш олон жилийн өмнөөс мэднэ. Mah Jong буйданг анх 1973 онд үйлдвэрлэж эхэлсэн юм. Мөн яг энэ үед би Kenzo брэндийг үүсгэн байгуулж байсан. Уг буйдан өнгөний маш нарийн ажиллагаа шаардсан бүтээл гэдгээрээ Kenzo-той төстэй санагддаг шүү" гэж дизайнер ярьжээ.

Кензо Такада францын брэндтэй өмнө нь хамтарч ажиллаж байсан туршлагатай. Тэд 2003 онд анхны хамтарсан цуглуулгаа танилцуулж байсан билээ.

Buro.Mongolia

2017-07-01, 10:00

  • Зураг: