Хиймэл оюун ухаан покерын тэмцээнээс 290 мянган доллар хожлоо

Хятадын покерын тэмцээнээс

Хятадад болсон нээлттэй покерын тэмцээнээс хиймэл оюун ухааны программ зургаан тоглогчоос бүрдсэн багийг хожсон байна

Хиймэл оюун ухааны салбарт хөгжүүлж буй программуудын амжилт өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Өчигдөр Lengpudashi гэх нэртэй хиймэл оюун ухааны программ таван өдөр үргэлжилсэн хятадын покерын тэмцээнээс 290,000 доллар хожжээ. Энэ нь хиймэл оюун ухаан покерын тэмцээнд хүмүүсийг хожсон хоёр дах тохиолдол боллоо. Lengpudashi гэх программыг Карнеги Меллоны их сургуулийн профессор Туомас Сэндхолм болон тус сургуулийн доктурант Ноам Броун нар хөгжүүлжээ.

Тэдний хөгжүүлсэн Libratus нэртэй өөр нэг программ өмнө нь нэгдүгээр сард Питсбургийн Rivers казинод 20 өдөр үргэлжилсэн покерын тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг дөрвөн тоглогчтой өрсөлдөж дийлсэн юм. 

BBC агентлагийн мэдээллэж буйгаар Lengpudashi программын хожсон шагналын мөнгө дээрх хоёр эрдэмтний үүсгэн байгуулсан Strategic Machine компанид шилжих гэнэ. Энэхүү компани нь цаашдаа хиймэл оюун ухаан ба покер дээр суурилсан алгоритм хөгжүүлэх, бизнес стратеги боловсруулах, цэрэг, улс төр, эрүүл мэндийн салбарт ажиллах зорилготой юм байна. 

 

Buro.Mongolia

2017-04-12, 09:00

  • Зураг: