Марк Цукерберг Дональд Трампыг Facebook болон Instagram сүлжээнээс түр блок мэдэгдлээ

Хамгийн багадаа хоёр долоо хоногийн хугацаагаар

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг өчигдөр албан ёсны мэдэгдэлхийж, Дональд Трампыг Facebook болон Instagram сүлжээ ашиглахыг хориглохоор болсныг зарлалаа. Тэрээр энэхүү шийдвэрээ нэгдүгээр сарын 20 хүртэл буюу Дональд Трампыг Жо Байденд эрх мэдлээ шилжүүлэн өгөх хүртэл хүчинтэй байлгах гэнэ.

Нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд болсон үймээнд Трампын дагагчдадаа хандан хэлсэн мэдэгдэл түлхэц болж өгсөн тул Facebook компани ийнхүү Трампын албан ёсны хуудаснуудыг түр хаах шийдвэрийг гаргасан юм.

Үймээний дараа Дональд Трамп дахин нэгэн бичлэг хийсэн бөгөөд тус бичлэгтээ бослого гаргагч нарыг гэртээ харихыг уриалсан ч үүний зэрэгцээ мөн тэрхүү хүчирхийлэл гаргасан террористуудад хандан "бид та бүхэнд хайртай шүү" хэмээн өөгшүүлэн хэлсэн нь төд удалгүй Facebook болон Instagram сүлжээнүүдээс устгагдсанаас гадна Трампын хуудаснууд 24 цагийн хугацаагаар түгжигдсэн юм. Харин одоо Цукербергийн мэдэгдлээс хойш Трампын албан ёсны хуудаснууд тодорхойгүй хугацаагаар түгжигдсэн хэвээр үлдэхээр болжээ.

Zuckerberg announces that Trump's Facebook and Instagram accounts will be blocked "indefinitely and for at least the next two weeks until the peaceful transition of power is complete." https://t.co/whDCGStvwq pic.twitter.com/0fHyNnr7Jw

— Nick Corasaniti (@NYTnickc) January 7, 2021

Цукербергийн онцолж хэлснээр өмнө нь Трампын гаргаж байсан зарим нэг контентууд компанийн дүрмийг зөрчсөн нөхцөлд устгагдаж, эсвэл тусгай тэмдэглэгээ авч байсан тохиолдлууд байгаа хэдий ч энэ удаад Трамп "бидний сүлжээнүүдийг ашиглан ардчилсан замаар сонгогдсон засгийн газрын эсрэг хүчирхийлэл, үймээнийг дэмжиж, өдөөн хатгасан" тул ийнхүү сүлжээнүүдээс түр блок хийгдэхээр болсон байна.

Buro.Mongolia

2021-01-08, 13:00