Мартын 8: Хайр, хүндлэлээ илэрхийлэхэд тань туслах бэлгийн хөтөч

Цэцэг, навч цухуйж амжаагүй ч цэцгийн баглаа тэвэрсэн залуусаар гудамж талбай өнгө орон нахиалах нь хавар ирж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын 8-ны өдөр тохиож буйг илтгэнэ.
Цэцгийнхээ дэлбээг хүйтэнд хайрчих вий гээд давхарлан боох, хатаад хорчийх вий гээд чийг баригч ишинд нь ороон бэхлэх цэцэгчдийн бүтэн өдөржин харах эдгээр нандин үйлдлүүд сэтгүүлч миний хувьд хавар гэдэг үнэхээр ирж яваа цаг шүү дээ хэмээн догдлол төрүүлнэ.
Энэ л догдлолоор гуравдугаар сарыг эхлүүлж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан бэлгийн сонголтод тань туслах ээлжит бэлгийн хөтчийг редакцын зүгээс хүргэж байна.


Ulemj Grease, Хэзээд итгэж болох сонголт 

Чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн хамт олон, тансаг орчин гэх гурвын нэгдэл болсон Үлэмж Грийс салон нь монгол эмэгтэйчүүдийн дунд "өөртөө өгөх хамгийн том бэлэг" гэж үнэлэгдэн салбартаа жишиг тогтоон ажиллаж байна. Олон улсын стандартад нийцсэн хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж буй тэдний хувьд Мартын 8-нд зориулан ээлжит бэлгийн картаа гаргажээ. Үлэмж Грийс салоны бэлгийн картаар цогц үйлчилгээг авах боломжтой байдаг нь хамгийн том онцлог буюу хүссэн дүнгээр цэнэглэж, хүссэн үйлчилгээгээ авах боломжтой. Цахим сүлжээндээ үнэн бодит мэдээллийг тогтмол хүргэж, хэрэглэгчдэдээ чиглэсэн зөвлөгөөг нэг бүрчлэн санал болгодог нь бүсгүйчүүдийн хамгийн найдвартай "найз" болдог шалтгаануудын нэг нь болов уу. Хаврын улиралд хамгийн эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг болж буй эмчилгээ хавсарсан үс арчилгаа, амьсгалдаг будагтай маникюр болон ядаргаа тайлах спа гээд хүссэн бүгдийг нь багтаах эрхийн бичгээ гоёмсог дугтуйн хамт бэлэглээрэй. 

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Инстаграм: @ulemj.grease

Утас: 77779595


Orga Bloom, Оргилуун цай

Цай хэр нь оргилуун дарс шиг оргилно гэж үү? Тийм ээ, Азийн цайны соёлыг Скандинавын инновацтай хослуулдаг онцлогоор ялгарах Copenhagen Sparkling Tea Company брэндийн баталгаажсан органик Оргилуун цай сонссон хэн бүхний анхаарлыг татаад байна. Спиртны агууламжгүй хэр нь оргилуун дарс шиг чимчигнэсэн амт, цайны навчны анхилам үнэрээрээ ялгарах цайнууд нь баярын ширээ гэлтгүй бүхий л мөчид тохирох шинэлэг сонголт болж буй. 

Үндсэн гурван төрлийн сонголтуудаас та өөрийн таашаах амт болон үнэрээр ялган авах боломжтой. LYSERØD нь цагаан цай, үлүн цай зэрэг 11 төрлийн найрлага бүхий цай агуулсан нь Rosé дарсыг орлохоор сонголт гэдгээрээ хэрэглэгчид дунд хамгийн алдартай. Харин LYSEGRØN нь ногоон цайны амт голлон нимбэгт өвс болон цитрус жимсний амтаар баялаг тул сэнгэнэсэн амтанд дуртай хүмүүст илүү тохиромжтой.

BLÅ нь мэлрэг цэцэг, алтан товч цэцэг болон багахан цитрусын тансаг үнэртэй тул амсах төдийд чихэрлэг амтагдах нь таатай. Нэмэлт сахар, амт үнэр оруулагчгүй учир аманд наалдсан тухгүй мэдрэмж төрүүлэхгүй нь хамгийн том давуу талуудын нэг билээ. Дани улсын Копенхаген хотоос албан ёсоор ирж буй бүтээгдэхүүн тул европ стандартаар шалгагдсан онцгой сонголт болохыг редакцын зүгээс онцолж байна.

Вэбсайт: Orga Bloom

Инстаграм: @orga.bloom

Утас: 88104489


OSOI, Эмэгтэйчүүдийн шүүгээнд заавал байх сонголт

OSOI гэдэг нь япон хэлээр "яаралгүй, удаан" гэсэн утгатай бөгөөд энэ нь брэндийн философийг шууд утгаар илэрхийлнэ. Тэд улирал дагаж өөрчлөгддөг сар тутмын трендээс илүүтэй цаг хугацааны шалгуур даах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.

Дээд зэргийн үхрийн арьсан цүнхнүүдийн доторлогоо нь цэвэр даавуу эсвэл элгэн материал байх бөгөөд ямар ч мөчид тохиромжтой дизайн буюу өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохирох хэлбэр, хэмжээ, оосрын урттай байдаг нь хэрэглэгчид дунд өндрөөр үнэлэгддэг билээ.

OSOI брэндийн зүгээс Мартын 8-нд зориулан boat wide буюу завь адил өргөн хэр нь эх бие нь нарийн загвараа онцлон хүргэж байна. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд трэнд болоод буй урт нарийн хэлбэртэй ч багтаамж их цүнх өдөр тутмын хэрэглээнд улам эрэлт ихэссэн ба эл хэрэглээнд таарсан цүнхнүүдийг нямбайлан сонгож санал болгож буй нь OSOI-ийн хамгийн том давуу тал юм. Сонгодог сонголт буюу хар, гүн бор өнгөнөөс гадна мөнгөлөг чимэглэлтэй, бүр пастел өнгийн илгэн загварууд жижиг, том хэмжээгээр танилцуулагдсан нь хэн бүхэнд таалагдах заавал нэг сонголттой байхыг амлаж байна!

Вэбсайт: mue.mn

Инстаграм:@osoi__mn


  Мөнх Өв, Цайнд дурлагсдын анхааралд! 

 

 

"Мөнхөд өвлөгдөх - Монгол өв" уриатай уг брэнд тансаг зэрэглэлийн гангар шаазан цуглуулагчид дунд хэдийнээ танигдаад амжжээ. Монгол соёлын элементүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэн сэргээхээр зорьж буй хэн бүхний эхний сонголт болоод буй Мөнх Өв брэндийн гангар шаазангууд аяга, тавгаас гадна цайны сет мөн гаргаж байгааг та харж амжсан уу? Шаазангийн найрлага дахь кальцийн фосфат буюу ясны нунтгийн агууламж нь 42% байгаа нь толигор, гэрэлтсэн, нимгэн хэр нь бат бөх болгож, ишнээс нь барьж урууландаа хүргэхэд зөөлөн тухтай мэдрэмж төрүүлэх гол үзүүлэлт юм. Өндөр зэрэглэлийн ясны шаазангаар хийгддэг аяганууд нь энгийн шаазангаас илүү дулааныг удаан хадгалдаг ба ингэснээр цай хурдан хөрөхгүй, амт чанараа алдалгүйгээр таашаан мэдрэхэд хамгийн тохиромжтой билээ.

Монгол зургийн арга барилыг судалж, соёлын биет болон биет бус өв дээрх мэргэжлийн судалгаанаас  орчин үеийн хэрэглээнд тохируулан чимэг зургийг оруулсан нь Мөнх Өв брэндийн эрхэм зорилгыг ямагт илтгэнэ. Дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүний чанар болоод нарийн хийцээр танигдахыг зорьсон тэдний хувьд шаазан үйлдвэрлэлийн салбар дахь хамгийн онцлох шийдлүүдийг тусгаж ажилладгаа онцолж байв. Нарийн чамин бэлгэнд дуртай, жижиг хэсэг тус бүрийг нямбай ажиглан сонирхдог хүмүүст эл багц үнэ цэн агуулах тансаг бэлэг болох болов уу. 

Хаяг: Шангри-Ла Молл, 3 давхар

Вэбсайт: munkh-uv.com

Инстаграм@munkhuvbrand

Утас: 77004445


BAIGAL брэндийн бэлгийн багц

Бүсгүйчүүдийн өдөр тутамд зориулсан чамин гоёлууддаа Монгол өв соёлыг шингээн урладаг БАЙГАЛ брэнд нь энэ удаагийн эмэгтэйчүүдийн баярт зориулсан онцлох бэлгийн багцуудыг гаргажээ.

ТӨВӨРГӨӨ, УЛААНБААТАР цуглуулгыг онцолсон энэхүү бэлгийн багцдаа улаан, саарал, бор, хар өнгийн сонголттой, ган тоноглолтой АМГАЙ арьсан бугуйвч болон ши тосны агууламж өндөр, арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй УЛААНБААТАР цуглуулгын 4 төрлийн анхилуун үнэрт гарын саванг багтаан оруулжээ.

БАЙГАЛ брэндийн бэлгийн хайрцаг, тор, гоёлын туузаар чимсэн энэхүү бэлэг нь хэн бүхэнд таалагдах нь гарцаагүй. 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл онцгой бэлгийн багцууд танд тохирох бэлгийн сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

Хаяг 1: Шангри-Ла Молл, 1 давхар (77331188)

Хаяг 2: Зайсан Скүэр, 1 давхар  (77119688)

Хаяг 3: Шила төв, 2 давхар дэлгүүр

Хаяг 4: Улсын Их дэлгүүр, 1 давхар

Инстаграм хаяг: @baigalofficial
Вэбсайт: www.baigalhouse.com


PAUL bakery, Франц стандартаар бусдаас ялгарах

Нээгдсэн цагаасаа хойш өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбартаа жишиг тогтоон ажиллаж буй PAUL bakerу аль хэдийн хүн бүхний зорин очдог газар болсныг уншигч та мэдэх байх. Шинэ жилийн баярын ширээний зоог, валентинаар онцлон гаргасан хазахаас ч хайран эклер гээд баяр бүрээр хэрэглэгчдэдээ онцгой бүтээгдэхүүн санал болгодог тэд энэ удаа ч мөн шинэ бүтээгдэхүүн танилцуулаад байна. Бөөрөлзгөнө жимстэй чийзкейк болон нэрс жимсний орцтой шоколадтай бялуу нь Мартын 8-ны онцлох бүтээгдэхүүн юм.  Эдгээр бүтээгдэхүүний орц найрлагын тэжээллэг чанар, шинэлэг байдлыг дээд зэргээр анхаардаг тэдний стандартыг дахин баталсан гарцаагүй “амттай” сонголт болсныг онцлох хэрэгтэй болов уу. Амттанд нугасгүй ч хэтэрхий нялуун зүйлд дургүй хэн бүхэнд таалагдах бялууг та туршаад үзээрэй.

Хаяг 1: Централ Тауэр, 1 давхар 

Хаяг 2: Шангри-Ла Молл, киоск

Инстаграм: @paulbakery_mongolia

Утас: 77114141


ONO Multi-Brand Store, Чамин сонголтоор хэзээд дүүрэн

Загварт хайртай хэн бүхний магад дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх Maison Margiela-ийн бүтээлүүд, гарсан даруй одоог хүртэл хэрэглэгчдийн хамгийн дулаан сонголт хэвээр үргэлжилж буй Acne Studio-ын усан будгийн зураг шиг том, зузаан ороолт гээд ONO Multi-Brand store мэдрэмжтэй сонголтуудаараа гайхшируулсаар байна.

Энэ удаа Acne Studio брэндийн сэйж ногоон өнгийн, торгон слип даашинз болон час улаан өнгийн, жижиг арьсан чихэвчний гэрийг бид бэлгийн жагсаалтдаа онцолж байна. Хатгамал оруулгаар гоёсон, өвдөг давсан урттай даашинз нь шүүгээнд тань хаврын догдлол нэмэх бол жижигхэн улаан бантиктай чихэвчний гэр нь ямар ч хувцас дээр аксесуар болон харагдахаар чамин сонголт болж байна.

Үүнээс гадна энгийн хэр нь мэдрэмжтэй бэлэг та хайж байна уу? Тэгвэл давхарлаад оёсон мэт хоёр өнгөөр үргэлжлэх сул загварын жийнсэн өмд минимал хэр нь брэндийн өнгө төрхийг хамгийн тодоор харуулах сонголт гэдэгт итгэлтэй байна.

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Инстаграм: @ono_multibrand_store


Skin Studio Mongolia, Хаврын улирлын арьс арчилгаа

Skin Studio Mongolia нь Солонгосын арьс арчилгааны зах зээлд чанараараа танигдсан эмчилгээний ангилалд багтах өндөр үр дүнтэй брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, чанарын баталгаа нь эргэлзээгүйгээр итгэх боломжтой буюу үйлдвэрээс шууд ирж буй тул хадгалалтын горим зөрчигдөөгүй байдаг нь үйлчилгээний чанарыг баталж байна.

Мартын 8-ны өдрийг тохиолдуулан Skin Studio Mongolia-ын албан ёсоор хүргэдэг Genabelle брэндийн иж бүрдэл хямдрал зарлаад байна. Хуудсан маск, чийгшүүлэх тос болон нарны тос, ампул гээд өглөөнөөс орой хүртэлх арьс арчилгааны хамгийн чухал бөгөөд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүнийг багцлан хүргэж байгааг хэрэглэгчид хэдийнээ онцлоод эхэлжээ.

Арьсыг гүнээс чийгшүүлж, чийгээ алдахаас хамгаалах аквапорин болон арьсны бүрхүүлийг нөхөн төлжүүлэх церамид найрлага бүхий онцлогуудыг агуулсан нь хуурайшилт ихтэй улирлын шилжилтийн үед хэн бүхэнд хэрэгтэй бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Skin Studio Mongolia нь Genabelle брэндийг оруулж ирж буй цор ганц албан ёсны төлөөлөгч бөгөөд нэг жилийн ойгоо тохиолдуулан хоёр азтан тодруулах юм. Хайртай хүндээ бэлэг бэлдэх зуур урамшуулалт бэлэгний эзэн болох ч юм бил үү? Өөрт ойрхон салбаруудаас та сонголтоо хийн туршаад үзээрэй!

Хаяг 1: ХУД, Зайсан - Гэрэлт хотхон 17-5

Хаяг 2: Тара Центр - 2 давхар, 201 тоот

Хаяг 3: ХУД, Зайсан - Шила төв, 2 давхар

Хаяг 4: СБД, 40 мянгат - Орос элчний баруун талд

Инстаграм: @skinstudio.mn

Утас: 99173300, 99052082


 

М. Анухатан

2026-03-04, 18:45