Өдгөө цагаас таван жилийн өмнө буюу 2020 оны 12-р сарын 14-нд Монголын анхны winecellar буюу дарсны зориулалтын дэлгүүр болох Aurug Winecellar үүд хаалгаа нээж, дарсны соёлыг эх орондоо таниулах аяллаа эхлүүлж байсан билээ. Таван жилийн туршид тус дэлгүүр нь зөвхөн худалдааны орон зай бус, харин дарсны ертөнцөөр аялуулах төв болон өргөжижээ.
Интерьер ба уур амьсгал
Aurug дэлгүүрийн салбарт хөл тавих мөчид танд нэг л онцгой, өөр ертөнцөд очсон мэт мэдрэмж төрнө. Үүдээр орох төдийд зөөлөн гэрэл анивчиж, тухтай уур амьсгал таныг хүлээж авах болно. Модон элементээр чимэглэгдсэн интерьер нь дулаан, тансаг уур амьсгал бүрдүүлж, яг л Европын дарсны агуулахад ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэдгээрээ онцгой.
Мөн ханын дагуу нарийн урласан wine rack-уудыг даган алхахад лонх бүр нь өөрийн гэсэн түүхийг өгүүлж байгаа мэт харагдана. Энэ нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг сонгохоос гадна дарсны соёлын үнэ цэнийг мэдрүүлэх өвөрмөц орон зайг бүрдүүлж өгдөг аж.
Дэлхийн шилдэг брэндүүдийг нэг дороос
Aurug Winecellar нь өнөөдөр зөвхөн нэг төрлийн ундаагаар хязгаарлагдахгүй, хэрэглэгч бүрийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн өргөн сонголтыг бүрдүүлээд байна. Тус дэлгүүрт нийт 200 гаруй нэр төрлийн дарс, виски, спиртийн агууламжтай ундаа худалдаалагддаг бөгөөд үүнд:
Өргөн сонголт, онцгой багцын төрлүүд
Aurug Winecellar нь хэрэглэгчдийнхээ баярт мөчийг илүү үнэ цэнтэй болгохын тулд зөвхөн өөрийн нэрийн дэлгүүрт худалдаалагддаг Special Set буюу онцгой багцуудыг санал болгодог.
Эдгээр багц нь:
Ингэснээр хэрэглэгчид энгийн нэг дарс худалдан авах бус, харин тухайн мөчийг илүү дурсамжтай, өвөрмөц болгох бүтээгдэхүүнийг сонгох боломжтой юм. Мөн тэд 5 жилийн ойгоороо хэрэглэгчдэдээ зориулан урамшуулал, бэлэг, онцгой багцуудыг бэлтгээд байгаа аж.
Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.
Aurug Winecellar
Хаяг: Aurug Casa – Төв талбайн баруун талд, гол зам дагуу байрлалтай
Утас: 9010 9933, 7610 9933
Facebook: Aurug - Wine Cellar, AURUG Casa
Вэбсайт: www.aurug.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт