Native Union: iPhone-ы минимал дизайнтай цэнэглэгч суурь

Металл болон чулуу

iPhone, iPad, Apple Watch зэрэг төхөөрөмжүүдэд зориулан Native Union-ы дизайнерууд маш энгийн хэрнээ гоёмсог цэнэглэгч суурь бүтээжээ

Металл, чулуу болон мод зэрэг материал ашиглан гар утасны өвөрмөц дизайн бүхий дагалдах хэрэгсэл бүтээдэг Native Union-ы дизайнерууд энэ удаад Apple-ын гар утас, таблет, цаг зэргийн цэнэглэгч суурь гаргасан байна. Тэд iPhone-ы үндсэн гурван өнгөнд тохируулан цэнэглэгчний өнгийг мөн л гурван сонголттойгоор бүтээжээ. Тэгш өнцөгт хэлбэртэй чулуун суурь дээр металл ашиглан гар утас, таблетын тогтох налууг хийсэн нь илүү дутуу зүйлгүй маш энгийн, минимал дизайнтай болсон байна.

Мөн Native Union Apple Watch-ийн цэнэглэгчийг дээрхтэй ижил дизайнтай гаргасан нь ажлын ширээг чимэх, өдөр тутмын хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болжээ.

 

Б.Амина

2016-02-22, 14:00

  • Зураг: