Тайвань улсын бохирдсон усаар хийсэн зайрмаг ямар харагддаг вэ?

Лонх, полиэтилен, газрын тосоор хийсэн амттан

Тайвань улсад хог хаягдлын дахин боловсруулалт, агаарын ба усны бохирдол зэрэг нь маш ноцтой асуудал болсоор уджээ. Бүр 1995 онд Герман улсын "Шпигель" сэтгүүл Тайвань улсын экологийг "Schweinestall" буюу гахайн оромж хэмээн нэрлэж байсан удаатай юм.

Саяхан Тайвань улсын үндэсний урлагийн их сургуулийн оюутнууд арлын экологийн асуудлыг хөндөх зорилгоор "Polluted Water Popsicles" нэртэй цуврал зайрмаг гаргасан байна. Энэхүү зайрмагны гол орц нь Тайвань улсын бохирдол, хог хаягдалтай ус юм.

Мөхөөлдөс бүр өөрийн гэсэн тусгай дугаар ба орц найрлагатай гэнэ. Оюутнууд лонхны хэлтэрхий, хуванцар аяганы хэсэг, полиэтилен, газрын тос гэх мэт олон төрлийн "амттай" зайрмаг бүтээжээ.

Buro.Mongolia

2017-06-11, 10:00

  • Зураг: