Dracula Halloween 2016 

MNG event энэ жилийн Хэллоуины баяраа урд өмнөхөөсөө илүү амьд, сонирхолтой засалтай хийхээр шийдсэн байна. Үдэшлэгт MNG-ийн DJ нараас гадна DJ Henza, Anna, Amara нар урилгаар оролцоно.

Хэзээ, хаана: Аравдугаар сарын 28-нд, 21:00 цагт, Crocus Event hall

Glow in the Dark 

Энэ бол яг ч Хэллоуины баяр, госплей үдэшлэг биш бөгөөд зүгээр л харанхуйд неон гэрлээр нүүрээ хувиргасан хүмүүс бүжиглэх электро хөгжмийн арга хэмжээ. Тэгэхдээ харанхуй гэдэг бол Хэллоуинд хамаатуулж болох хангалттай шалтгаан. Хамгийн гол нь ямар нэг "аймшгийн амьтан" болж хувирахыг хүсэхгүй байгаа хүмүүст тун тохиромжтой. 

Хэзээ, хаана: Аравдугаар сарын 28-нд, 22:00 цагт, The Corporate Hotel and Convention Centre 

Halloween Party 2016 (Theme: Star Wars)

BRB Event-ийн зохион байгуулж буй Улаанбаатарт урд өмнө нь болж байгаагүй шилдэг Хэллоуины үдэшлэгийг зохион байгуулна хэмээн амлаж байна. Shangri-La зочид буудалд болох энэхүү үдэшлэгт амьд хөгжмийн хамтлаг, MMP-ын болон канад DJ 4Play нар тоглох болно.

Хэзээ, хаана: Аравдугаар сарын 29-нд, 20:00 цагт, Shangri-La зочид буудал

Get lit x 93 KiDULT: Halloween Party 2016

Хип хоп, электроник уур амьсгалтай Хэллоуины үдэшлэгийг Get lit болон 93//КiDULT хамтран зохион байгуулж байна. Үдэшлэгт DJ Enkoolion, Eamar, Ermuun нар өөрсдийн сетээ тоглуулна. 

Хэзээ, хаана: Аравдугаар сарын 29-нд, 21:00 цагт, iLoft function house

Nisvanis Halloween Party 

Рок, амьд хөгжимд дурлагсад энэ жил Нисванис хамтлагтай хамт Хэллоуины баяраа тэмдэглэнэ. 

Хэзээ, хаана: Аравдугаар сарын 29-нд, 21:00 цагт, Gandan Live house

Kids Halloween Party 

Хэллоуины баярын салшгүй нэгэн хэсэг болсон дэггүй, "аймшиг"-ийн хүүхдүүд ч бас бүжиглэхийг хүсч байна. Олон янзын дүрд хувирсан тэдний өдөрлөг хөгжилтэй бас өхөөрдөм болох биз ээ. 

Хэзээ, хаана: Аравдугаар сарын 30-нд, 14:00 цагт, Mexikhan and Guantanamera ресторан

Yelloween Masquerade Ball

Парис, Лондон, Хонг Конг, Дубай, Милан, Сао Паоло зэрэг хотуудад уламжлал болон зохион байгуулагддаг Хэллоуины баяр Улаанбаатарт анх удаа болно.  MSM Групп”, “Shangri-La зочид буудал” болон “Монголын Бизнесийн Зөвлөл”-ийн хамтран зохион байгуулж байна.

Хэзээ, хаана: Аравдугаар сарын 31-нд, 19:00 цагт, Shangri-La зочид буудал, Наадам баар