Wildlife Photographer of the Year 2016 гэрэл зургийн уралдааны ялагчид тодорлоо

50,000 гаруй зургаас шалгарсан

Онгон байгалийг дүрсэлсэн шилдэг гэрэл зургуудыг тодруулдаг Wildlife Photographer of the Year уралдаанд энэ жил 95 орны 50,000 гаруй зураг оролцжээ

Wildlife Photographer of the Year 2016 уралдааны шагнал гардуулах ёслол Лондон хотын Байгалийн түүхийн музейд болж өнгөрлөө. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд нийт 50,000 гаруй бүтээл ирснээс 100 гаруй зураг шалгарч үлдсэн байна.

Wildlife Photographer of the Year 2016 уралдааны ялагчаар америкийн зурагчин Тим Ламан тодорчээ. Тэрээр Борнео арлын Гунун Палун үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэн ховордсон орангутангийн зургийг авсан юм. Тим энэ зургийг авахын тулд 30 м өндөр инжирийн мод руу авирч гарсан бөгөөд орангутангийг модон дээр гарч ирэхийг нь гурав хоног хүлээжээ. GoPro-гоор авсан энэхүү зурагт орангутанг инжир жимс түүж байсан юм.

"Entwined Leaves", Тим Ламан. Wildlife Photographer of the Year 2016 уралдааны ялагч

"Шилдэг залуу гэрэл зурагчин" шагналыг Гидеон Найт "The Moon and the Crow" зургаараа авсан байна. Луис Хавьер Сандоваль "Star Player" зургаараа тэмцээний "Сэтгэгдэл" төрөлд шагнал авч, Тони Вугийн "Snapper Party" зураг "Усан доорх" төрөлд шилдгээр тодорчээ. Харин шведийн зурагчин Матс Андерсоны "Requiem for an owl" бүтээл Wildlife Photographer of the Year 2016 уралдааны шилдэг хар цагаан зургаар шалгарсан юм.

"Road to destruction", Тим Ламан. Wildlife Photographer of the Year 2016 уралдааны ялагч

"Eviction attempt", Ганеш Шанкар, "Шувууны зураг" төрлийн ялагч

"The alley cat", Наян Ханолкар, "Хотын зураг" төрлийн ялагч

"Requiem for an owl", Мац Андерсон, "Хар цагаан зураг" төрлийн ялагч

"Star player", Луис Хавьер Сандоваль, "Сэтгэгдэл" төрлийн ялагч

"Wind composition", Вальтер Бинотто, "Ургамал" төрлийн ялагч

"The moon and the crow", Гидеон Найт, "Шилдэг залуу гэрэл зурагчин" ялагч

"Snapper party", Тони Ву, "Усан доорх зураг" төрлийн ялагч
"Pursued by fire", Тим Лэман, Wildlife Photographer of the Year 2016 уралдааны ялагч

"End of the line?", Тим Лэман, Wildlife Photographer of the Year 2016 уралдааны ялагч

"The pangolin pit", Пол Хилтон, "Ганцаарчилсан зураг" төрлийн ялагч

Buro.Mongolia

2016-10-22, 10:00

  • Зураг: