Ямар ч холбогч ашиглаагүй
Италийн Benedetta Tagliabue студийн дизайнерүүд хүүхэд байхдаа эвлүүлдэг болон зохион бүтээх тоглоомуудад маш их дуртай байсан бололтой
Тэдний бүтээсэн энэхүү дизайн төслийг мэдээж технологийн шинэчлэлтийн үүднээс тайлбарлаж болно. Тэгэхдээ бид бас бүх зүйл хүүхэд наснаас үүдэлтэй байдгийг сайн мэдэх билээ. Нийт 170 салангид хэсгээс бүрдэх уг гэрлийн бүрхүүлийг модоор хийсэн бөгөөд угсрахдаа ямар ч холбогч ашиглаагүй гэдгээрээ онцлогтой. Benedetta Tagliabue студийнхэн энэхүү бүтээлээ "Dome" буюу "Орой" гэж нэрлэжээ. "Dome" гэрлэн бүрхүүлийн хэсэг бүр хоорондоо холбогдон түгжигдэж, бат бэх байхаар зохион бүтээгджээ. Харин зохион бүтээгчид уг гэрлэн бүрхүүлийг хийхдээ сэргэн мандалтын үеэс уран амч бүтээсэн гэнэ.
Энэхүү урлагийн бүтээл нь гэрэл сүүдрээр тоглож, ямар ч өрөөнд байсан бай анхаарлын төвд байх болно. Тиймээс өрөөний интерьер заслыг уг гэрлийн бүрхүүлд нийцүүлэн тохижуулах хэрэг гарна.
"Dome" бүрхүүл нь нийт 180, 90 болон 60 см гэсэн гурван хэмжээгээр худалдаанд гарч байгаа тул ямар ч хэмжээтэй өрөөнд зохимжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт