#UBKidsBikeStyle: Хүүхдийн баярын мэнд хүргэе!

Бүгдэд нь

Хүүхдийн баярт зориулж Бюро 24/7-гийн хамт олон #UBBikeStyle сурвалжлагаараа мэндчилгээ дэвшүүлж, өөдрөг хүслийн бэлгэ тэмдэг болсон агаарын бөмбөлөгөөр хүүхдүүдэд бэлэг барьлаа

Монголын 1 сая 96 мянган хүүхэд ѳнѳѳдѳр баяраа тэмдэглэх нь. Тэдгээрээс 0-5 насны 451 мянган хүүхэд, 6-18 насны 644 мянган хөөрхөн, гэгээлэг хүүхэд аав, ээж, эмээ, ѳвѳѳ, ах эгчийгээ баярлуулсаар баяраа угтаж байна. 2015 онд л гэхэд Монголд 35 гурван ихэр, 1869 хоёр ихэр, нийт 80,875 хүүхэд төрѳн биднийг баярлуулжээ. Хүүхдийн тухай ярихад л тэр давтагдашгүй сайхан үнэр, аз жаргалыг мэдрэх шиг болно.

Ингээд Бюро 24/7-гийн хамт олон "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу товчхондоо "Хүүхдийн баяр"-т /бас Зун цагийн нээлт ч гэж хэлж болно/ зориулсан мэндчилгээгээ та бүхэнд хүргэж байна. Хүүхэд бүрийн хүсэл өөдөө тэмүүлж, үргэлж хүмүүст баяр баясгалан бэлэглэж байг ээ.

Buro.Mongolia

2016-06-01, 08:00