Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг сонгох вэ?

Гэгээн Валентины баяр ойртож буй энэ үед олон хүн хайртай хүндээ ямар бэлэг өгөхөө бодож, сонголтдоо эргэлзэж байгаа болов уу. Магадгүй зарим нь бэлгээ аль хэдийн бэлдсэн бол, зарим нь эцсийн мөчид шийдэхээр үлдээсэн байх. Тэгвэл бидний зүгээс жил бүрийн Валентины баярын бэлгийн хөтөч гаргадаг уламжлалаа даган төрөл бүрийн сонирхолд нийцэх бэлгүүдийг нэг дор нэгтгэлээ. Сонголтыг тань хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.


ХАЙР ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ЦУГЛУУЛГА, BAIGAL БРЭНД

Валентины баяр бол хайртай хүндээ яг тохирсон мэдрэмж бүхий бэлгийг нь бэлэглэх хамгийн гоё шалтаг болдог билээ. Тэгвэл BAIGAL брэндийн ХАЙР нэртэй үнэт эдлэлийн цуглуулга нь яг энэ мэдрэмж дээр тогтсон онцгой сонголт болох юм.

Тус цуглуулгын сувдтай загварууд нь илүү намуухан атлаа чамин, тансаг мэдрэмж төрүүлдэг тул 30-аас дээш насныханд илүүтэй зохицно. Байгалийн сувдын даруухан гялбаа нь тогтвортой харилцаа, тайван бөгөөд цаг хугацаатай хамт уялдан улам бат бөх болдог мэдрэмжийг илэрхийлнэ.

Харин ягаан өнгийн нарийн детальтай загварууд нь илүү залуу, гэгээлэг уур амьсгал бүрдүүлэх ба анхны хайр, догдлол, нандин мөрөөдлийг илэрхийлнэ. Валентины баярын романтик мэдрэмжтэй төгс зохицох эдгээр загварууд нь өхөөрдөм атлаа гүн утга агуулгатай бөгөөд өдөр тутмын хэв маягт ч хялбархан зохицно.

Хаяг 1: Шангри-ла Молл, 1 давхар БАЙГАЛ дэлгүүр 7733 1188

Хаяг 2: Зайсан Скүэр, 1 давхар БАЙГАЛ дэлгүүр 7711 9688

Хаяг 3: Шила төв, 2 давхар БАЙГАЛ дэлгүүр

Хаяг 4: Улсын Их дэлгүүр, 1 давхар БАЙГАЛ дэлгүүр

Вэбсайт: www.baigalhouse.com 7222 5566


БУНДАН ХЭЛБЭРТ БРЭНД ONO CONCEPT STORE ДЭЛГҮҮРТ

Орчин үеийн залууст чиглэсэн ONO Concept Store нь Францын залуу брэнд Ami Paris-ийн зүрхэн логотой ноосон цамц, алтлаг ээмгийг онцлон санал болгож байна. Тус брэндийн хамгийн романтик чимэг болох бундан хэлбэрийн лого нь өөрөө аксесуар мэт харагдаж, хувцаслалтад дэгжин өнгө аяс нэмэх нь улам сонирхууштай. Хэрэв та хайртай хүнийхээ хувийн сонголтыг илүү эрхэмлэж, бэлгийн утга агуулгыг илүү утга төгөлдөр байлгахыг хүсвэл тус дэлгүүрийн бэлгийн карт нь эргэлзэх зүйлгүй, хамгийн ухаалаг сонголт байх болно.

Ono Multi-Brand Store

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Instagram: @ono_multibrand_store


ХАЙРЫГ МЭДРҮҮЛЭХ АМТТАН, PAUL BAKERY

Үгээр илэрхийлэхэд хэцүү мэдрэмжийг амттанаар дамжуулан илэрхийлж болдог өдрүүдийн нэг бол яах аргагүй Валентин билээ. PAUL Bakery-гийн зүгээс гэгээн хайрын өдөрт зориулан тусгайлан гаргаж буй энэхүү онцгой багц нь сонгодог Франц эклерийн амтыг романтик уур амьсгалтай хослуулснаараа онцлог юм.

Зөөлөн кремийн тансаг мэдрэмж, жимсний үл ялиг исгэлэн амт, шоколадны гүн баялаг хослол нь та бүхний нандин өдөрт аз жаргал, баяр хөөр нэмэх болно гэдэгт итгээрэй. Нэг бүрчлэн нарийн чимэглэсэн эдгээр эклерүүд нь “би чамд хайртай” хэмээх үгийг илүү амттай, илүү нарийн мэдрэмжтэйгээр илэрхийлж чадна.

Утас: 7711 4141

Facebook: PAUL Mongolia

Instagram: @paulbakery_mongolia


ХОС ГУТАЛ, CONVERSE LOVE EDITION

Анхны болзоондоо алхсан гудамж, оройтож тараад хамт харьсан зам, юу ч ярихгүй мөртлөө тухтай байсан тэр мөчүүд гээд хайр ихэнхдээ яг ийм энгийн байдлаар оршдог. Тиймээс энэ Валентинаар бэлэг сонгохдоо ганц онцгой өдөрт зориулагдсан гоёлоос илүү, алхах бүрт нь таныг санагдуулах зүйл сонгоод үзээрэй.

Иймд бидний зүгээс хайр татам зүрхэн детальтай, Валентины өнгө аястай Converse-ийн limited edition загварыг санал болгож байна. Мөн энэхүү цувралд хүүхдийн загварууд багтсан учир гэр бүлээрээ хослон өмсөхөд ч тохиромжтой гэдгээрээ онцлог юм.

Утас: 7777 2345

Facebook: Converse Mongolia

Вэбсайт: Allstars.mn


ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН, SKIN STUDIO MONGOLIA

Хайртдаа бэлэг сонгохдоо гоё савлагаанаас илүү арьсанд нь тохирсон, сайн чанарын зүйлийг өгөхийг хүсвэл Skin Studio Mongolia-гийн албан ёсны цорын ганц эрхтэйгээр оруулж ирдэг Солонгосын алдарт Genabelle брэндийн PDRN (Salmon DNA) найрлагатай бэлгийн багцыг сонгоорой.

Энэхүү сэт нь арьсыг дотроос нь нөхөн төлжүүлж, улайлт, цочролыг намдаана. Мөн бүх төрлийн арьсанд тохиромжтой тул Валентинаар хайртай хүндээ санаа зоволтгүй бэлэглэхэд тохиромжтой юм. Түүнчлэн тэд дурлалт хосууддаа зориулж энэхүү багц бүтээгдэхүүнээ хямдруулан 247,000₮ худалдаалж байгаа аж.

Утас: 9917 3300, 9905 2082

Хаяг 1: ХУД, Зайсан - Гэрэлт хотхон 17-5

Хаяг 2: Тара Центр - 2 давхар, 201 тоот

Хаяг 3: ХУД, Зайсан - Sila Centre 2 давхар

Хаяг 4: СБД, 40 мянгат - Орос элчний баруун талд

Facebook: Skin Studio Mongolia


"ҮРЖИГДДЭГ ХАЙР УРАМШУУЛАЛ", INTERCHARM CLINIC

Энэ Валентинаар хайраа үгээр биш, анхаарал халамжаар илэрхийлээрэй. Та InterCharm Clinic-ийн санал болгож буй 247,000₮ болон 2,470,000₮-ийн бэлгийн картаас сонгон, үнийн дүнгээ хоёр дахин үржүүлж, хайртай хүндээ онцгой гэнэтийн бэлэг барих боломжтой. Тодруулбал:

247,000₮ × 2 = 494,000₮

2,470,000₮ × 2 = 4,940,000₮ гэх байдлаар бэлгийн картын үнийн дүн үржигдэх юм.

Бэлгийн карт нь хугацаа харгалзахгүйгээр InterCharm Clinic-ийн бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ дээр хүчинтэй тул хүссэн үедээ ашиглахад тохиромжтой. Энэхүү бэлэг нь хайртай хүндээ өөрийгөө хайрлах мөчийг бэлэглэх хамгийн гоё сонголт болно гэдэгт итгээрэй.

Утас: 7777-5500

Хаяг 1: Зайсан, Голден Вилл

Хаяг 2: Маршал таун, Кинг таyэр

Facebook: InterCharm Clinic


ЧАМИН ТАНСАГ ҮНЭТ ЭДЛЭЛ, CYMBOL DIAMONDS

Cymbol Diamonds брэндийн байгалийн алмаазан шигтгээтэй энэхүү сет нь 14К сорьцтой цагаан алтаар урласан, нарийн хийц бүхий тансаг загвар юм. Сонгодог хэлбэрийг орчин үеийн минимал мэдрэмжтэй уялдуулсан уг дизайн нь нас, хэв маяг үл харгалзан хэнд ч зохицохоор бүтээгдсэнээрээ онцлог.

Өдөр тутмын гоёлд даруухан хэр нь цэгцтэй харагдах, онцгой мөчид өөрийн эрхгүй анхаарал татах энэхүү сет нь нэг удаагийн бэлэг бус, урт хугацаанд үнэ цэнээ хадгалах дурсамж болж чадна. Валентины баяраар хайраа илэрхийлэхдээ тренд хөөцөлдөхөөс илүүтэй утга учиртай, үргэлж таныг санагдуулах сонголт хийхийг хүсвэл энэхүү бэлгийг сонгоорой.

Утас: 7272-4646

Хаяг 1: Zaisan Square 1 давхарт

Хаяг 2: Central Tower 2 давхарт

Facebook: Cymbol Diamonds


 ХУЙХ ГҮН ЦЭВЭРЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН, AZH MONGOLIA

Цэцэг, шоколаднаас арай өөр, жинхэнэ анхаарал, халамж шингэсэн бэлэг хайж байна уу? Тэгвэл AZH Mongolia дэлгүүрийн   хуйх гүн цэвэрлэгч силикон массажерийг хайртдаа сонгоорой. 

Энэхүү бүтээгдэхүүн нь хуйх болон үсний бохирдлыг гүн цэвэрлэж, хаван буулган, зөөлөн гуужуулах үйлчилгээтэй ба шампунь, ангижруулагч, спа арчилгаатай хослуулан хэрэглэхэд тохиромжтой. Пластик агуулаагүй, биед хоргүй зөөлөн материалтай тул өдөр тутам хэрэглэхэд аюулгүй, гарнаас гулгахгүй дизайнтай учир хэрэглээг илүү хялбар болгоно.

Утас: 7712 7778

Facebook: AZH Mongolia

Instagram: @azh_mongolia

Э.Цовоо

2026-02-09, 18:01