Adidas брэнд “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэлээ

Эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч Adidas брэнд

"Улаанбаатар Марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний гол ивээн тэтгэгчээр Adidas брэндийн албан ёсны борлуулагч Наран Групп ажиллаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг ажлынхаа цар хүрээг өргөжүүллээ.

Иргэдийн эрүүл, идэвхтэй ба эерэг амьдралын хэв маягийг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зургаа дах жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 29 орны 30 мянга гаруй хүн оролцжээ. Тэр дундаа олон улсад танигдсан нэртэй тамирчид оролцож байгаа нь "Улаанбаатар Марафон" тэмцээний нэр хүнд олон улсад өсч буйг харуулсан үйл явдал боллоо. Түүнчлэн энэ жилийн тэмцээнд эрүүл мэнд, гэр бүлийн гүйлтийн ангиллыг нэмснээрээ өмнөх жилүүдээс илүү онцлог болж чадсан юм. "Улаанбаатар Марафон-2019" тэмцээний 42 км буюу бүтэн марафоны эрэгтэй төрөлд Кени улсын тамирчин Корос Кенет түрүүлсэн бол эмэгтэй төрөлд Олон Улсын Хэмжээний Мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүлсэн байна.

 

 

21 км буюу хагас марафон


 

 


42 км буюу бүтэн марафон

 

Adidas Naran
Салбар 1: Наран Молл1 давхарт - Хүүхдийн 100
Салбар 2: Наран Плаза 5 давхарт - Энхтайваны гүүрний баруун талд
Утас: 75057505
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Buro.Mongolia

2019-05-21, 11:48