Өглөөг яагаад сунгалтын дасгалаар эхлүүлэх хэрэгтэй вэ?
Мэргэжилтнүүд зөвлөж байна
Та өглөө сэрээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Ихэнх хүмүүс шууд утсаа асаагаад шинээр ирсэн мессеж, мэдэгдлээ шалгаж эхэлдэг. Харин мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар энэ зуршлыг 5-10 минутын сунгалтын дасгалаар сольсноор таны өдөр илүү үр бүтээлтэй, урам зоригтой өнгөрч болох гэнэ.
Сэрсэн даруйдаа сунгалтын дасгал хийх нь яагаад чухал вэ?
Freeletics аппликейшний дасгалжуулагч, хоол тэжээлийн мэргэжилтэн Дэвид Вайнер-ын хэлснээр “Хүн өдөр бүр сунгалтын дасгал хийж байх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй ч бай, хөдөлгөөнгүй ч бай сунгалт таны бие махбод, сэтгэл санаанд зайлшгүй хэрэгтэй” хэмээжээ.
Сунгалт нь:
Биеийг сэрээж, тархийг “асаах” горимд шилжүүлнэ
Нөхөн сэргээлтийн дасгалжуулагч Митч Рейнсфорд өглөөний сунгалт нь бие махбод, сэтгэлзүйг идэвхжүүлэх чухал дохио болдог хэмээн онцолсон. Унтаж байх үед булчингууд чангарч, зүрхний цохилт удааширсан байдаг тул өглөө сунгалт хийснээр таны мэдрэлийн систем болон булчин “сэрдэг” аж.
Мөн оффисын ажлаас үүдэлтэй “desk gremlin” буюу нуруу бөгтийж, цээж хавчигдсан байдал өнөө үед залуучуудын дунд маш түгээмэл асуудал болоод байна. Харин үүнийг засахад сунгалтын дасгал онцгой нөлөөтэй гэдгийг дасгалжуулагчид санал нэгтэй зөвлөдөг билээ.
Өглөөг эрч хүчтэй эхлүүлэхэд тань туслах хялбар сунгалтын дасгалууд
Өглөө бүр ердөө 5-10 минутыг өөртөө зарцуулаад дараах сунгалтын дасгалуудыг хийгээд үзээрэй. Бүх дасгалыг 20 секунд барьж, нэг удаа давтахад хангалттай. Дасгал хийсний дараа ус уухаа мартуузай.
1. Өвдөг тэврэх
Нуруугаараа дээш харж хэвтээд, хоёр өвдгөө цээж рүүгээ зөөлөн тэвэрнэ. Дараа нь хөлөө суллаж, дугуй хэлбэрээр эргүүлэн доод нуруугаа хөдөлгөнө.
2. Нурууны сунгалт
Нуруугаараа хэвтэж, биеэ хөдөлгөлгүй байлгана. Нэг хөлөө эсрэг тал руугаа давуулан, нурууны булчин, шөрмөснүүдээ суллаж өгнө.
3. Low Lunge байрлал
Зүүн хөлөө урагш тавьж, баруун хөлөө хагас нугалан өвдгөө шалан дээр хүргэнэ. Зүүн тохойгоо зүүн өвдөг дээрээ тавиад, биеэ баруун тийш мушгиж, баруун гараа хойш сунгана. Дараа нь баруун талаараа мөн давтана.
4. Хүзүүний сунгалт
Толгойгоо урагш, хойш, хоёр хажуу тийш зөөлөн, аажмаар хазайлгаж сунгана. Ингэснээр хүзүү, мөр, толгойн булчинг суллаж өгдөг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт