Антистресс PAUSE апп

Take it easy

Энэхүү аппыг санаачлагч нь өөрийн сэтгэл санааны хямралаас гарах гэсэн эрэл хайгуулын үр дүнд бусдад туслаж чадах шинэ хэрэглүүр зохион бүтээж чадсан гэж үзэж байна

Антистресс апп гарахаас өмнө бусад зүйлсийг туршин үзээд бараг л дахин шинэ стресс өөртөө нэмэх шахсан үе бий. Харин бид үл итгэх санаагаа түр хойш тавиад тус аппын хэд хэдэн тайвшруулах зүйлийг туршиж үзтэл стресс яг л Улаанбаатарын анхны цас шиг хайлах нь тэр.

Түүнд тийм ч онцгой зүйл үгүй. Дэлгэцэн дээр цагаан дугуй цагираг гарах ба бид хуруугаа дагуулан хөдөлгөх хэрэгтэй. Эхний хэдэн секунд бага зэрэг утгагүй санагдаж байтал хэдэн минутын дараа гайхамшиг эхлэн тайвшрах болно. Шинэхэн апп 1,99 долларын үнэтэйгээр гарсан нь стрессээс салахыг хүссэн бүхэнд тийм ч дэмий зүйл мэт санагдахгүй болов уу.

Б.Амина

2015-10-12, 17:00

  • Зураг: