Asos онлайн дэлгүүр хүн бүрт хэрэг болох нэгэн шинэ үйлчилгээг санал болгож байна

Одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем дээр

Их Британийн Asos онлайн дэлгүүр цоо шинэ хайлтын систем танилцууллаа. Тодруулбал та өөрт таалагдсан хувцасныхаа зургийг авахад (гудамжинд явж буй хүний өмссөн байгаа эсвэл сэтгүүл дээр харагдсан) Asos-ын энэхүү шинэ систем танд тус онлайн дэлгүүрт байгаа ижил төстэй бараанаас санал болгох юм.

Энэхүү шинэ үйлдлийг ашиглахын тулд Asos онлайн дэлгүүрийн аппыг татаж авах хэрэгтэй. Asos-ын мэдээллэснээр, тэдний хандалтын 80%-ыг гар утасны аппын хэрэглэгчид эзэлдэг гэнэ. Гэхдээ одоогоор энэхүү үйлдэл нь зөвхөн iOS үйлдлийн систем дээр л нээлттэй байгаа аж.

Сонирхуулахад, өмнө нь Mode.ai нэртэй, Facebook-ийн чат ботын тусламжтай онлайн дэлгүүрүүдээс бараа хайдаг үйлчилгээ гарч байсан юм.

Buro.Mongolia

2017-08-13, 11:00

  • Зураг: