Биед наалддаг шинэ хөгжмийн зэмсэг зохион бүтээлээ

Touché

Их Британийн хатан хааны нэрэмжит урлагийн коллежийн төгсөгч Мари Трико "арьсанд зориулсан хөгжим" зохиодог нэгэн сонирхолтой төхөөрөмж бүтээлээ. Touché нэртэй шинэ төхөөрөмж нь биед наалддаг найман ширхэг "спикер" ба удирдлагаас (DJ) бүрдэх бөгөөд чичиргээ үүсгэн хөгжим гаргадаг байна. Удирдлагын тусламжтайгаар спикерийн чичиргээний давтамж, халуун, хүйтэн ба хүчин чадлыг тохируулах боломжтой юм.

"Touché төхөөрөмжийн үндсэн зорилго нь дуу хөгжмийг чичиргээ болгон хувиргахад оршихгүй. Энэ нь харин аль эрт мартагдсан өөрийн биеэр тэмтрэх, хүрэх мэдрэмжийг хөгжимчид ба сонсогчдод эргэн сануулах үүрэгтэй юм" гэж Мари ярьлаа.

Энэхүү наалтын ачаар өөрийн дуртай дуунуудыг чичиргээ хэлбэрээр сонсох боломжтой бөгөөд биеийнхээ аль ч хэсэгт нааж болох аж.

 

Buro.Mongolia

2017-07-03, 12:00

  • Зураг: