Байгууллагын шинэ дижитал ажилтанг CallPro танд санал болгож байна

Хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралд нэвтрэхийн хэрээр бизнесийн салбарт ч томоохон өөрчлөлт авчирч байна. Өнөөдөр AI нь ердийн нэг виртуал туслах байхаас гадна харилцагчийн үйлчилгээ болон байгууллагын дотоод процессыг автоматжуулах үндсэн хөшүүрэг боллоо. Энэхүү шинэчлэлийн нэгэн жишээ бол харилцаа холбооны CallPro компанийн танилцуулж буй хиймэл оюун ухаанд суурилсан цогц шийдэл юм.

Ялангуяа хэрэглэгчийн сэтгэгдэл, хурдан шуурхай үйлчилгээ, шинэ трендийг дагах чадвар нь өрсөлдөөний гол хүчин зүйл болдог гоо сайхан болон хувцас загварын салбарт эдгээр технологийг ашиглах боломж өргөн билээ. Харин AI нь ажилтныг орлох бус, өдөр тутамд цаг их зарцуулдаг давтагдсан ажлуудыг өөр дээрээ авч, ажилтнуудыг илүү чухал шийдвэр болон бүтээлч ажилдаа төвлөрөх боломжийг бүрдүүлдэг “дижитал ажилтан” болж байна.


 ТАНЫ ӨМНӨӨС ДУУДЛАГАД ХАРИУЛАХ AI

CallPro-ийн AI Voicebot байгууллагын хэрэглэгчийн утасны дуудлагад хүлээлгийн хугацаагүйгээр хариулах бөгөөд тухайн брэндийн онцлогт тохируулан ярианы өнгө аясыг албан ёсны, чөлөөт, найрсаг гэх мэтээр тохируулах боломжтой. Харин зөвхөн нарийн төвөгтэй, хүний оролцоо шаардлагатай асуудлуудыг операторт шилжүүлэн ажиллана.

Загвар, гоо сайхны салбарт

Гоо сайхны салон болон хувцасны брэндүүд рүү утасдаж цаг авах, барааны үлдэгдэл ба тодорхой салбарын байршил асуух зэрэг асар олон давтамжтай дуудлагуудыг AI Voicebot хариуцаж, цаг захиалгыг автоматаар хийх юм. Ингэснээр салоны мастерууд болон дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд утсанд хариулахад цаг алдалгүй, зөвхөн ирсэн үйлчлүүлэгчдээ илүү анхаарал хандуулах боломжтой болно.


ТАНЫ ӨМНӨӨС ЧАТАД ХАРИУЛАХ AI

Мөн тус компанийн AI Chatbot нь байгууллагын цахим сүлжээнд ирсэн үйлчлүүлэгчдийн тогтмол асуудаг асуултанд 24/7 тасралтгүй хариулснаар хэрэглэгчид ажилтны хариуг хүлээх шаардлагагүй болно.  

Загвар, гоо сайхны салбарт

Хувцасны брэндийн сошиал хуудаснуудад шөнө эсвэл амралтын өдрүүдэд "Энэ даашинз ямар хэмжээтэй байгаа вэ?", "Хүргэлт хэд хоногт очих вэ?", "Арьс арчилгааны энэ тос ямар найрлагатай вэ?" гэх мэт асуултууд тасралтгүй ирдэг. AI Chatbot эдгээр асуултад өдөр шөнөгүй шууд хариулж, барааны каталогийг санал болгох бөгөөд тухайн чат дотроо хэрэглэгчийг шууд захиалга авахад нь тусална.


ЗӨВХӨН ДУУДЛАГА ХҮЛЭЭЖ АВАХ БУС, ӨӨРӨӨ ЗАЛГАНА

Үйлчилгээний дараагийн шат бол хэрэглэгчийн залгахыг хүлээх биш, өөрсдөө идэвхтэй холбогдох явдал юм. Outbound AI Agent нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хүргэх болон сэтгэл ханамжийн судалгаа авах, үйлчилгээний хугацаа дуусах гэж буйг сануулах зэрэг олон төрлийн дуудлагуудыг байгууллагын тогтоосон стандартын дагуу автоматаар гүйцэтгэнэ. Ингэснээр операторуудын нэг бүрчлэн залгадаг байсан ачааллыг үлэмж хэмжээгээр хөнгөвчлөх болно.

Загвар, гоо сайхны салбарт

Шинэ цуглуулга гарсан тухай болон улирлын хямдрал эхэлснийг байнгын “VIP” харилцагчдад залгаж мэдээлэх, гоо сайхны салон эсвэл спагаар үйлчлүүлсний дараа "Таны хийлгэсэн үйлчилгээний сэтгэл ханамж ямар байсан бэ?" гэж асуух ажлыг Outbound AI Agent автоматаар гүйцэтгэнэ. Ингэснээр брэндийн үйлчлүүлэгчтэйгээ үүсгэх харилцаа болон борлуулалт үлэмж нэмэгдэнэ.


МЯНГА МЯНГАН ЯРИАНААС ХЭРЭГТЭЙ ДАТАГАА ОЛОХ НЬ

Харилцагч бүрийн дуудлагыг нэг бүрчлэн сонсож дүгнэх нь асар их цаг хугацаа шаарддаг. Speech Analytics AI нь бүх дуудлагыг шинжлэн текстэд хөрвүүлж, гол агуулгыг хураангуйлахаас гадна холбогдох ангилалд автомат системээр ялгана. Тухайлбал, шинэ бүтээгдэхүүний талаарх дуудлагуудыг тусгай цэсэд нэгтгэснээр хэрэглэгчдийн дунд ямар асуудал, хэрэгцээ хамгийн их байгааг богино хугацаанд олж харах боломж бүрдэнэ.

Загвар, гоо сайхны салбарт:

Шинэ серум эсвэл хавар, зуны шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарахад үйлчлүүлэгчид юу хамгийн их асууж, юуг шүүмжилж байгааг олон зуун дуудлагаас хиймэл оюун ухаан автоматаар тодорхойлно. Тухайлбал, “үнэ нь арай өндөр байна”, “хэмжээ нь жижиг байна”, “өөр өнгө байгаа юу” гэх мэт хэрэглэгчдийн санал, гомдол, асуултыг “өндөр үнэ”, “хэмжээ”, “өнгөний сонголт” зэрэг тохирох ангилалд нь ангилж өгөх юм. Ингэснээр маркетер болон дизайнерууд хэрэглэгчдийн бодит санал, хүсэлтэд тулгуурлан дараагийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломжтой болно.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ДУУДЛАГА БҮРЭЭР ХЯНАХ НЬ

Санамсаргүй байдлаар цөөн хэдэн бичлэг сонсож шалгадаг уламжлалт хяналтын арга цаг үеэ нэгэнт өнгөрөөжээ. Quality Assurance AI нь ирсэн дуудлага бүрийг үйлчилгээний стандартын дагуу шинжилж, операторын харилцааны өнгө аяс болон гарч буй алдаа, зөрчлийг цаг алдалгүй илрүүлнэ. Энэ нь чанарын хяналтыг хэсэгчилсэн бус, иж бүрэн процесс болгон хувиргаж байгаа юм.

Загвар, гоо сайхны салбарт:

Тансаг зэрэглэлийн хувцасны брэнд болон гоо сайхны клиникүүдийн хувьд ажилтны харилцааны соёл, тааламжтай өнгө аяс нэн чухал байдаг. Энэхүү хиймэл оюун ухаан нь операторууд үйлчлүүлэгчтэй зүй бус харилцсан уу, тухайн брэндэд тохирсон стандартын дагуу мэндчилсэн үү, хэрэгтэй мэдээллийг зөв өгсөн үү гэдгийг дуудлага бүрээр нь үнэлж, үйлчилгээний чанарыг өндөр түвшинд барихад тань тусална.


 АЖИЛТНЫ ӨӨРИЙН AI ТУСЛАХ

Шинэ системийн давуу тал зөвхөн гадаад харилцаагаар хязгаарлагдахгүй. CallPro Platform болон CallPro Teams аппликейшн дэх AI Assistant нь компанийн дотоод журам тайлбарлах, хурлын тэмдэглэл боловсруулах, гол шийдвэрүүдийг нэгтгэх, ажлын даалгавар үүсгэх зэрэг өдөр тутмын процессыг хөнгөвчилнө.

Загвар, гоо сайхны салбарт:

Загварын шоу эсвэл шинэ цуглуулгаа сурталчлах арга хэмжээ төлөвлөх үед хариуцсан багийнхан CallPro Teams дээр хуралдаж, AI нь хурлын яриаг шууд тэмдэглэн, хэн ямар даалгавар хариуцаж авсныг автоматаар нэгтгэж өгнө. Мөн шинээр ажилд орж байгаа худалдааны зөвлөхөд компанийн дотоод журам, зан төлөвийн стандарт эсвэл бүтээгдэхүүний тайлбарыг дотоод AI туслах нь асуухад нь шууд зааж сургана.

Ийнхүү цагийн хуваарьгүй, олон дуудлагад нэгэн зэрэг хариулах чадвартай, байгууллагын өгөгдөлд тулгуурлан ажилладаг шинэ үеийн “дижитал ажилтан” нь гоо сайхан, загварын салбар зэрэг бүхий л бизнесийн үнэ цэнийг цоо шинэ түвшинд гаргасаар байна.


CallPro 

Хаяг: ХУД, Regis Place, 5 давхарт, 502 

Facebook: CallPro

Instagram: callpromn

Вэбсайт: www.callpro.mn

З. Зоригт

2026-05-14, 17:03